ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 5 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймгийн уугуул иргэдийн үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явууж буй Төрийн бус байгууллагууд хамтран “Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжил – бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Наурыз айсуй

Казахын уламжлалт баяр наурыз гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Наурыз буюу хаврын баярыг тохиолдуулан маргааш Баян-Өлгийчүүд Сүхбаатарын талбайд баярын өдөрлөг хийхээр болжээ.

Зургийн цомог [ Сөнхөл баг ]

Булган сумын анхны багуудын нэг нь Сөнхөл баг юм. Тус баг нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Үенч сумтай тус тус хиллэдэг. Дотроо Сөнхөл, Улаанхус гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагтай. Доор тус багийн үзэсгэлэнт байгалийн зургаас орууллаа.

Булган гол

Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумдын нутгийн дундуур урсаж улмаар улсын хил даван Оронго голд цутгадаг. Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах гол юм. Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтанд авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна.

Булган сумын танилцуулга.

Булган сум анх 1938 онд 8- р сарын-08 өдөр улсын бага хурлын тэргүүлэгчид СНЗ 50-р шийдвэрээр, Ховд аймгийн харьяанд Хужирт сум нэртэйгээр анх Сайхан гэдэг газарт байгуулагдаж байжээ. Нийт 8 багтай 6000 гаруй хүн амтай Урианхай, казах гэсэн үндэстэн, ястанууд амьдардаг. Булган сум Монгол алтайн уулын бүсэд баруун талаас хятад улс, хойт талаасаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, зүүн өмнөд талаас Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумтай тус тус хиллэдэг.

“Домборын эгшиг-2013” урлагийн авьяастан шалгаруулах удирдамж

Зорилго: Баян-Өлгий аймгийн уугуул иргэд, оюутан залуучуудын урлагийн авьяасыг хөгжүүлэх, сонгон шалгаруулах, шалгарсан авьяастнуудыг Соёлын төв өргөөнд болох “Наурыз- 2013” нэгдсэн тоглолтонд оролцуулах.

Кәкей Жаңжұңұлы - "Мен – Қазақпын"

Танымасаң танып ал мен Қазақпын,

“Білім” газеті тұсауын кесті

Ғылым мен техниканың қарыштап дамыған қазіргі таңда жаһандық өркениеттен қалыс қалмаудың жолы – күнделікті ақпарат алу. Бұл күндері ұлттық аймағымызда жасөспірімдерге арналған тұрақты баспаның жарық көрмеуі оларға білім мен тәрбиенің өз дәрежесінде берілмеуіне белгілі дәрежеде әсер етіп келеді.
Бүгін міне, аз да болса осы олқылықтың орнын толтыру мақсатында Білім газеті жарық көріп отыр. Ұстаздар мен оқушыларға, ата-аналарға арналған танымдық газетінің алдағы уақытта тұрақты жарық көріп тұруына оқырмандар, сіздер де ат салысып, мақала жариялау, газет тапсыру, ұсыныс пікір білдіру ісіне үлестеріңізді қоссаңыздар деген тілегіміз бар. Білім газеті шығармашылықпен айналысатын оқушылар, ұстаздар үшін әрдайым ашық.
Білім газетіне жазылу бағасы 1 жылға 5000 төгрөг. Сатылым бағасы 600 төгрөг. Қызықтаушы оқырмандар 95426511, 99675109 телефондарына хабарласа аласыздар.
Білім газетінің редакциясы

Баян-Өлгий аймгийн байгаль, газарзүйн товч танилцуулга

Баян-Өлгий аймаг 45,8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, хойт өргөрөгийн 46 хэм 37 минутаас 50 хэм 00 минут, зүүн уртрагийн 87 хэм 48 минутаас 91 хэм 55 минутын хооронд Монгол Алтайн гол нурууны дагуу хойноос урагшаа сунамал байршилтай, хамгийн хойт хилийн цэгээс урд хилийн цэг хүртэл 380 км, хамгийн зүүн хилийн цэгээс баруун хилийн цэг хүртэл 270 км үргэлжилдэг.
Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын ШУӨЗО-той 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын уулын Алтайн БНУ-тай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урд талаараа Ховд аймагтай 220 км нутгаар хиллэдэг. Тус аймгын 2012 оны хүн амын тооллогоор 88,7 мянган хүн амтай бөгөөд засаг, захиргааны нэгжийн хувьд 13 сум, нэг тосгон 86 багтай юм. Аймгийн хүн амын 90 гаруй хувь нь казахууд, 10 орчим хувь нь урианхай, дөрвөд, тува, халх байна. Аймгийн хэмжээнд мал аж ахуй зонхилон эрхэлдэг бөгөөд 2012 оны малын тооллогоор  1400310 толгой малтай байна. Аймгийн газар нутаг нь далайн түвшинээс дээш 1301-4374 м өргөгдсөн, хамгийн өндөр цэг нь Алтайн нурууны ноён оргил  (Монгол улсын хамгийн өндөр цэг) 4373 м хамгийн нам цэг нь Баяннуур сумын төв 1301 м, бүх нутаг дэвсгэрийн 95,3 хувь 1600 мэ-ээс дээш өндөрт өргөгдсөн байна. Монгол улсын хамгийн өндөр эхний 3-нд ордог уулын оргилууд манай аймагт байдаг. Алтайн таван богд Монгол улсын хамгийн өндөр цэг болох далайн түвшнээс дээш 4374 м,өндөр, Цамбагарав Цаст уул далайн түвшнээс дээш  4298 метрт өргөгдсөн Мөнххайрхан уул Ховд, Баян-өлгий аймгийн нутгийг дамнан орших мөнх цаст уулын далай түвшинээс дээш 4180 м өндөртэй. Хур тунадасны жилийн дундаж хэмжээ 102,6 мм, Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тунадасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-т хүртэд. Өөрөөр хэлбэл говь цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан мөртлөө өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг экосистемтэй юм. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунт хүрдэг. Аймгийн нутаг дэвсгэр элс шавар, хайрга, голлосон уулын хүрэн ба цайвар хүрэн хөрс зонхилдог, гол мөрний саваар нугат намгийн заримдаг давсархаг хөрс, уулын бүсэд хад асга бүхий уулын тундрын ба уулын нугын хөрстэй юм. Аймгийн нутаг дэвсгэрт гянт болд, холимог металл, зэс, алт, мөнгө, төмөр, хар ба ховор металлын олон тооны орд илрэл байдаг. Баян-Өлгий аймгын ойн сан бүхий газар нь хамгаалалтын бүсийн ойд багтдаг. Аймгийн нийт нутгийн 1.5  хувь буюу 10 сумын нутгийг хамаарсан 68083 га талбайтай.
Ачит, Толбо, Даян, Хотон, Хоргын цэнгэг устай 2011 оны усны тооллогоор том жижиг 1220-аад нуур цөрөм 369 гаруй гол горхи, 861 гаруй булаг шанд 31 гаруй рашаантай. Ховд Цагаан, Согог, Ёлт, Сагсай, Булган, Ганц мод, Бөхмөрөн зэрэг томоохон голтой, Ховд, Булган голын эх Алтай нуурууны хяргасан хилийн зурвасын дагуу шинэс голлосон бага хэмжээний газар нутагт ой мод тархсан байдаг. Тус аймгийн нутагт хээрийн ургамал тархсан уулархаг нутгаар Вансэмбэрүү, бадамлянхуа, алтан гагнуур, чихэр өвс, бамбай, башиг, чийгийн давирхай, таван салаа, нохойн хошуу зэрэг эмийн ургамал ургадаг.
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 300 гауй сээр нууруутан байгаагаас 4 баг, 13 овог, 45 зүйлийн хөхтөн бүртгэгдсэн ба нэн ховор 3 зүйл, ховор 7 зүйлийн хөхтөн байдаг. Үүнээс нэн ховор, олон улсын улаан номд бүртгэлтэй цоохор ирвэс, голын халиу: зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн 1-р хавсралтанд бүртгэлтэй, цоохор ирвэс, голын халиу: 2-р хавсралтанд орсон шилүүс мий, мануул мий, Дархан цаазтай халиун буга, янгир ямаа, аргаль хонь, цоохор ирвэс, ойн булга, суусар булга минж зэрэг хөхтөн амьтан нутагладаг. Эдгээр амьтдын үндсэн байршил нутаг нь Хөх Сэрхийн дархан газар, Алтайн Таван Богдын БЦГ, Сийлхэмийн БЦГ, Цамбагаравын БЦГ, Дэвэлийн арлын БЦГ юм.  11 зүйлийн хэвлэлээр явагч, 120 гаруй зүйлийн шувуу байгаагаас. “Монгол улсын ”, Азийн ”Улаан ном ”, зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенц /CITES/-ийн нэг, хоёрдугаар хавсаралт, нүүдлэдэг зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенц /CMS/-ийн нэг, хоёрдугаар хавсаралтанд бүртгэлтэй, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, тушаалаар хамгаалсан 31 зүйл  шувуу Монгол Алтайн уулархаг гол нуруунд нутаглаж байна.
Монгол Алтайн уулархаг нутгийн Хотон, Хоргон, Даян, Толбо, зэрэг томоохон нуурууд, Хотон шувуу, Ховд, Булган, Буянт, Ёлт, Хуримт гол болон бусад том жижиг голууд бор галуу, хотон шувуу, буурал галуу, хээрийн галуу, ангир, зэрлэг нугас, ногоохон нугас, бор нугас, гэзэгт шумбуур, алаг шумбуур, дөрт нугас, хумхин нугас гэх 10 зүйл спорт агнуурын болон агнуурын өргөн ач холбогдол бүхий усны шувуутай.
Ямар нэгэн хэмжээгээр хамгалсан 31 зүйл шувуудын 23% нь Монгол Улсын “Улаан ном”, 5 хувь нь Азийн “Улаан ном”-д бүртгэлтэй дээр Монгол Улсын хуулиар агнахыг хорьсон “Дархан цааз”-тай шувуу 11 хувийг эзэлж байна. Монгол Улсын “Улаан ном” болон ховор амьтны жагсаалтанд хуруут хун, гангар хун, алтайн хойлог, гургуул, хушуу галуу, хээрийн галуу, хар өрөвтас, загасч явлиг, итэлгэн цахлай, релит цахлай гэх 10 зүйл, Азийн “Улаан ном”-д нохой тас, зээрд шонхор 2-ийг тус тус бүртгэж хамгаалсан юм.
            Монгол Алтайн нурууны төв Азийн савд хамаарах Ховд, Буянт, Хуримт, Сонгионт, Булган, Сагсай, зэрэг гол, Толбо, Хотон, Хурган, Даян зэрэг нууруудад 10 зүйлийн загас идэшин нутаглаж байна. 6 зүйл буюу 60 хувийг агнуурын үндсэн, бусад нь спорт агнуурын, жижиг загаснууд /30 хувийг / эзэлнэ. Нутаг дэвсгэрийн 92 хувьд 1:200.000 масштабын, 40 орчим хувьд 1:50000 масштабын эрэл, зураглал хийж, мөнгө, гянт болд зэрэг ашигт малтмалын нөөцийг тогтоосон байна. Хэтийн төлөв сайтай алт, зэсний 6 үндсэн илрэл, 5 шороон хуримтлалын зангилаа хэсэг талбайг асгантын мөнгөний орд, хөх адрын зэсийн, дулаанхарын цайрын ордыг ойрын жилүүдэд эрэл-үнэлгээ, хайгуул хийж, ашигт малтмалын олборлолтын салбарыг хөгжүүлэн, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой. Баян-Өлгий аймаг Алтай таван богд, Цамбагаравын мөнхцастай уул, Гране, Потанин, Александрын мөсөн голууд, Улаанхус сумын Цагаан салаагийн хадны сүг зураг 15км дэлхий соёлын биет өвээр бүтгэгдсэн, Галерей археологийн дурсгалууд гэх мэт байгаль, түүхийн үзэсгэлэнт газар, сонин тогтоц олонтой, олон ястны өвөрмөц зан заншил, соёл нь аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой юм.
Аймгийн хэмжээнд тусгай хамгаалалттай газарт хамаарагдсан 900,0 га нийт талбай ба үүнээс
1971 онд Иран улсын Рамсар хотноо батлагдсан Рамсарын конвенци гэдэг нь ус намгархаг газрын нөөцийг үр дүнтэй ашиглах олон улсын хамтын ажиллагааны болон үндэсний үйл ажиллагааны талаархи Засгийн газар хоорондын гэрээ юм. Манай аймгийн Ногоонуур сумын  Ачит нуур нь Рамсарын конвенцин хавсралтанд бүртгэгдсэн байна.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Булган сумын түүхэн замнал


1860-аад оноос Алтайн өврөөс ар Алтай-Ховд нутагт нүүдэллэн суурьшсан Жантекей, Шеруши, Харахас, Молхы, Ители, Шыбарайгыр. Жадик овгийханы ур удам, Урианхайн баруун гарын бэйс хошууны нутагт, ардын хувьсгалын жилүүдэд одоогийн Булган сумын нутагт нүүж нутаглажээ.
Нөгөө талаар Алтайн өвөр нутгаас Булган голын сав газарт, Булган суманд шууд дурвэн суурьших уйл явц 1940-өөд он хүртэл үргэлжилсэн.

Булган сумын иргэн Өлзийтийн Түвшинтөр шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагаан сарын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн соёл, боловсрол, эрүүл мэнд, аж ахуйн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, аймгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй иргэдийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах арга хэмжээ аймгийн ИТХ-ын даргын албан өрөөнд боллоо. Шагналыг тус аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, аймгийн Засаг дарга Х.Дармен, аймгийн ЗДТГ-ын дарга Т.Манкей, ИТХ-ын Нарийн бичгийн дарга К.Баймурат, ИТХ-ын тэргүүлэгч гишүүн Н.Бейбитхан нар хүндэтгэн гардуулав.
"Хөдөлмөрийн гавьяаны улаан туг" -ийн одонгоор Өлгий сумын өндөр настан Зияданы Кенган, Алтанцөгц сумын өндөр настан Зейнешийн Шавей, Алтан гадас одонгоор Хувиараа бизнес эрхлэгч Какишийн Көнбай, Аймгийн Жол ХК-ны ня-бо Бегазын Нэгдэлхан, Өлгий сумын өндөр настан Өкейн Үмитхан, Цэнгэл сумын өндөр настан Хуваагийн Цэрэнхүү, Хотгор ХК-ны ажилтан Гэндэний Эрдэнэсүрэн, Сагсай сумын хүн эмнэлгийн сувилагч Омарын Жания, Өлгий сумын өндөр настан Хазанбайн Жазаш, Өлгий сумын өндөр настан Даривханы Бердимурат, Хөдөлмөрийн хүндэт медалиар Өлгий сумын өндөр настан Оралын Шамелхан, Булган сумын иргэн Өлзийтийн Түвшинтөр, Буянт сумын Багийн Засаг дарга Какешийн Батырбек, Аймгийн МХГ-ын улсын байцаагч Сатыбалдын Арман, Аймгийн Холбооны газрын засварчин Авилагийн Айнагүл, Аймгийн Цагдаагийн газрын ахлах ахлагч Хавдылын Салтанат, Цэнгэл сумын өндөр настан Шакербайн Жаубай, Өлгий сумын өндөр настан Халамжаны Хазез, Өлгий сумын 4 дүгээр цэцэрлэгийн ажилтан Түселбайн Нурсауле, Өлгий сумын иргэн Хуланы Салтанат нар тус тус шагнагдлаа. 

Аймгийн харцага Б.Бегжан усан могой жилийн барилдаанд түрүүллээ

Билгийн улирлын 17-р жарны тийн ялгуусан хэмээх усан могой жилийн сар шинийн баярыг Монгол орон даяар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Aймгийн спорт цогцолборт эртэн бяртай, уран хурц мэхтнүүд, аймгийн шилдэг бөхчүүд цуглаж ирэх оны хийморио шалгалаа. Барилдаанд аймгийн арслангуудаар магнайлуулсан хүчит 96 бөх зодоглосноос аймгийн харцага Б.Бегжан түрүүлж, аймгийн начин М.Аманбек үзүүрлэн, аймгийн начин Н.Мустафа гуравт шалгарлаа.

 
back to top