Булган сумын Газар зүйн байдал

Булган сум нь аймгийн төвөөс 290 км, Улаанбаатар хотоос 2000 км зайд алслагдсан ба Монгол Улсын баруун хойд хязгаар Монгол Алтайн нуурууны өвөр хажуугаас эхтэй Булган голын саваар оршдог. Сумын нийт нутгийн хэмжээ нь 497,8 мян га бөгөөд хамгийн нам газар болох Их Нарингаар бодоход далайн түвшингөөс дээш 1517 метрт байдаг. Хамгийн өндөр цэг болох Мөнххайрхан уул нь 4362 м өндөр юм. Булган сум хойд хэсгээр Дэлүүн сумтай Улаагчины даваагаар 48 км, баруун өмнөд хэсгээр Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Булган зэрэг сумуудаар 85 км үргэлжилэх Сайхан, Хөхгол, Сэрүүн, Сөнхөл, Түргэний нууруудаар хил залгадаг. Мөн баруун хойд хэсгээр 120 км үргэлжилэх Булганы Түргэн, 3 Жаргалант, Туулайт, 2 Төмөрт, Эндэртийн зэрэг нууруунуудаар БНХАУ-аар хилэлдэг. Сумын нийт нутгийн хэмжээний 462.5 мян га нь хөдөө аж ахуй эрхэлэхэд тохиромжтой ба үүний 71.1 мян га нь тариалангийн газар, 356.1 мян га нь бэлчээр, хадлангийн газар, 27.4 мян га нь хилийн шугам, 4.2 мян га нь ой мод, 2.7 мян га нь гол, нуур, 0.7 мян га нь зам тээвэр, үлдсэн 0.29 мян га нь сумын төв, айл өрх, хашаа, байшин барилга, холбооны шугам тус тус эзэлдэг. Дэлхийн цагийн 6-р бүсэд оршдог. Экваторын шугамын баруун, зүүн, хойд, өмнөд өргөрөгийн 4605510 сек, уртрагийн 9100456 секунтад байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top