Булган сумын танилцуулга.

Булган сум анх 1938 онд 8- р сарын-08 өдөр улсын бага хурлын тэргүүлэгчид СНЗ 50-р шийдвэрээр, Ховд аймгийн харьяанд Хужирт сум нэртэйгээр анх Сайхан гэдэг газарт байгуулагдаж байжээ. Нийт 8 багтай 6000 гаруй хүн амтай Урианхай, казах гэсэн үндэстэн, ястанууд амьдардаг. Булган сум Монгол алтайн уулын бүсэд баруун талаас хятад улс, хойт талаасаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, зүүн өмнөд талаас Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумтай тус тус хиллэдэг. Нийслэл Улаанбаатар хотоос 2000 гаруй км, аймгийн төвөөс 300 км, зэрэгцээ ховд аймгийн төвөөс 180 км зайтай оршдог. 4977 мянган га талбай бүхий нутагтай үүнээс 333,6 мянган га талбай бэлчээр 4,1 га ой мод 0,5 мянган га-д хадлан тариалангийн талбай эзэлдэг. Цүнхэл, Хужирт, Харнуур зэрэг томоохон нуур, Булган голд цутгадаг 20-иод гол горхиудтай далайн түвшинээс дээш 1500-4300 м өндөрт өргөгдсөн мөнх цаст Мөнххайрханы баруун хормой, Булган голын сав улсын хил дагуу нутагладаг. Ан амьтан, алт, мөнгө, төмрийн хүдэр, шороон будаг, шохой зэрэг ашигт малтмал байгалийн баялаг арвин, өгөөж баян үзэсгэлэнт төгөлдөр сэрүүн тунгалаг нутагийн нэг билээ. Тус суманд аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой бөгөөд ирээдүйд аялал жуулчлалын төв болно гэдэгт итгэж байдаг.


Доорх зураг нь дээр дарж томруулж үзнэ үү.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top