ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 5 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймгийн уугуул иргэдийн үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явууж буй Төрийн бус байгууллагууд хамтран “Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжил – бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Наурыз айсуй

Казахын уламжлалт баяр наурыз гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Наурыз буюу хаврын баярыг тохиолдуулан маргааш Баян-Өлгийчүүд Сүхбаатарын талбайд баярын өдөрлөг хийхээр болжээ.

Зургийн цомог [ Сөнхөл баг ]

Булган сумын анхны багуудын нэг нь Сөнхөл баг юм. Тус баг нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Үенч сумтай тус тус хиллэдэг. Дотроо Сөнхөл, Улаанхус гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагтай. Доор тус багийн үзэсгэлэнт байгалийн зургаас орууллаа.

Булган гол

Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумдын нутгийн дундуур урсаж улмаар улсын хил даван Оронго голд цутгадаг. Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах гол юм. Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтанд авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна.

Булган сумын танилцуулга.

Булган сум анх 1938 онд 8- р сарын-08 өдөр улсын бага хурлын тэргүүлэгчид СНЗ 50-р шийдвэрээр, Ховд аймгийн харьяанд Хужирт сум нэртэйгээр анх Сайхан гэдэг газарт байгуулагдаж байжээ. Нийт 8 багтай 6000 гаруй хүн амтай Урианхай, казах гэсэн үндэстэн, ястанууд амьдардаг. Булган сум Монгол алтайн уулын бүсэд баруун талаас хятад улс, хойт талаасаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, зүүн өмнөд талаас Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумтай тус тус хиллэдэг.

Наурыз мерекесінің тарихы

Наурыз мерекесі әлемнің ең көне мерекелерінің бірі. Орта Азия халықтарында бес мың жыл бойы аталып өтілуде. "Наурыз" сөзі парсы тілінен аударғанда "Жаңа күн" деген мағынаны береді.
Бұл мереке Ислам дәуіріне дейін тойланып, халық арасында ерекше қолдауға ие болып келеді.
Наурыз мерекесінің туу тарихы турасында талас көп. Көбі ел аузындағы аңызға жүгінеді. Аңыздың өзі сан алуан. Дегенмен, аңыздың түбінен ақиқаттың бір ұшы қылт ететіні рас... Кейбір ғалымдар бұны зороастризм кезеңіне дейінгі уақытпен байланыстырады. Кейбіреулер Парсы патшасының жорықтарымен байланыстырып жүр.
Парсы патшасы Джамшид өз елінің аумағын аралап жүріп, Азербайджан атты мекенге тап болыпты. Осы жерде уәзірлеріне күнгей бетке қаратып үлкен тақ орнатуды бұйырған екен. Күн сәулесі тақпен шағылысып, айналаға ерекше нұр шашыпты деседі. Содан кейін жұрт осы күнді жаңа жыл есебінде тойлауды әдетке айналдырған екен.
Қалай болғанда да, бұл мереке 18 ғасырға дейін Ежелгі Грекияда, Ежелгі Римде, Ұлыбританияда аталып өтіліп, 1700 жылға дейін ежелгі Русьте тойланып келген.
Көктем мерекесі туралы мәліметтер антикалық және орта ғасырлық жазушылардың еңбектерінде кездеседі. Шығыс жыл санағы бойынша, мереке ирандықтардың жаңа жылы Наврузбен жанасады. Наурыз мерекесін түркі тілдес халықтар тойлайды. Тәжік халқы бұл мерекені "Бәйшешек", "Гүлгардон" не "Гүлнавруз", татарлар "Нардуган", бирмалықтар "Су мейрамы", хорезмдіктер "Наусарджи", буряттар "Сагаан сара", армяндар "Навасарди", чуваштар "Норис ояхе" деп атаған.
Ежелгі жыл санағы бойынша, 22 наурызда күн мен түн теңеседі. Наурыз – жылдың бірінші күні, жыл басы, көктемнің алғашқы айы. Наурыз мерекесін қазақ халқы «Армысың, Әз Наурыз», «Әз болмай, мәз болмас» деп қарсы алған.
Наурыз мейрамы – діни мереке емес. Бұл қалың қыстан аман-есен шығып, күн нұрына бөленіп, жаңа жылды қарсы алу мерекесі. Наурыз мерекесінде көріскен жандар бір-бірін құшақ жая қарсы алып, игі тілектер айтады. Қазақ халқы бұл күні дүниеге келген қыз балаларға Наурыз, Наурызгүл, Наурызжан, ер балаларға Наурызбай, Наурызбек, Наурызхан деген есім берген.
1926 жылдан бастап, тоталитарлық жүйенің ықпалымен наурыз мерекесін тойлауға тыйым салынды. Көп жылдар бойы ұмытылып, сынын жоғалтқан мереке 1988 жылдан бері қайта жаңғырып, Наурыз мейрамын тойлау дәстүрі өз жалғасын тапты.
Наурыз мерекесі 1991 жылы, 15 наурызда Қазақ СР Президентінің қаулысының негізінде мемлекеттік мәртебеге ие болды. Елбасы наурыз айының 22 жұлдызын "Наурыз мейрамы" деп жариялады. Ал 2009 жылдың 24 сәуірінде ҚР президенті Н. Ә. Назарбаев наурыз айының 21, 22, 23 күндеріне "Наурыз мейрамы" деген атақ берді.

Наурыз

Наурыз ямар нэгэн шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр
Казахын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг “Улыстын Улы Күнi” гэж нэрлэдэг. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Наурыз дорнодын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр нь шашны зан үйл болон түүний урсгалуудаас ангид явж иржээ. Наурыз бол ямар нэгэн шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм. Хахир өвлийн хүйтнийг өнтэй даван, хаврын урь орж, хүн амьтны зоо тэнийсэн, өдөр шөнө тэнцэн гэрэл гэгээ нэмсэний баяр билээ.
Наурыз гэдэг нь Иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг. Казах хэлэнд Наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе. Ийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг.
Казахуудын хувьд 7-ийн тоо чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд баярын хоолны орцонд доорхи долоон төрлийн бүтээгдэхүүн заавал орсон байна. Үүнд: Ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос болно. Эдгээр долоон бүтээгдэхүүн амьдралын доорхи долоон өнгө, утгыг илэрхийлдэг гэж үздэг. Үүнд: баяр баясгалан, аз жаргал, амьдралын ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгаалах юм. Монголчууд цагаан сараар бууз, банш иддэг бол казахууд шөл уудаг. Заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлэгшээдэг явдал юм. Баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгvй нэр төрлийн хоол байх учиртай. Тvvний нэг нь шөл. Сонгино, давс зэрэг долоон төрлийн амтлагчтай, махны шөл ууна. Энэ шөлийг хvн бvр ууна. Баяраар хэчнээн олон айлд шөл ууна, төчнөөн сайн байна гэж vздэг. Махаа гал дээр болгож, шөлийг нь уух дуртай байдаг нь нэгт хоолны амт шимтэй холбоотой, хоёрт галыг ариусгах шидтэй, сайн сайхны бэлгэдэл гэж үздэгтэй салшгүй холбоотой юм. Наурыз көжег 40 айлд орж амсах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл казахууд 40-ийн тоог эрхэмлэдэг. Тухайлбал, казахууд 40 настай эр хүнийг эрийн цээнд хүрсэн гэж үздэг, 40 хоргол буюу чулуугаар мэргэлдэг, хүн нас барсан хүнд долоо хоногт 40 гэрэл асааж хүндэтгэл үзүүлдэг, нас барагсдын 40 хоног дээр нь ёслол үйлдэж ном уншуулдаг гэх мэт ёс баримталдаг байна.
Сонирхуулахад Наурызын баяр нь Иранчуудын хамгийн их хүсэн хүлээдэг баяр ажээ. Учир нь энэ баярын амралт дөрөвдүгээр сарын 2 хүртэл үргэлжилдэг байна. Перс хэлнээс орчуулбал Наурыз гэдэг нь «шинэ өдөр» гэсэн утгатай аж. Нарны тоололтой холбоотой энэ баярыг зөвхөн Иранд төдийгүй, перс хэлтэй Афганистан, Тажикстан, Узбекстан, Казахстан, Киргиз зэрэг орнуудад 7000 жилийн тэртээгээс тэмдэглэж иржээ. Нарны тооллоор энэ өдөр хаврын өдөр шөнө тэнцэж, хаврын улирал эхэлдэг байна. Дэлхий даяар эртний энэ баярыг 300 сая хүн тэмдэглэж байна. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблей тогтоол баталж, гуравдугаар сарын 21-нийг Олон улсын Наурызын баярын өдөр болгон тэмдэглэж байхаар зарласан билээ. Энэ он өндөр жил учир Иран улс шинэ жилтэйгээ нэг өдрийн өмнө золгожээ. Баярын өдрүүдэд хийсэн үйл бүтэн жил үргэлжилдэг гэж үздэг. Тийм болохоор энэ өдрүүдэд хэнтэй ч зөвлөлдөхгүй, бие биедээ өр төлөөс өгч авахгүй, дайсагналцал болон гомдлоо мартдаг учиртай ажээ.

Наурыз айсуй

Казахын уламжлалт баяр наурыз гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Наурыз буюу хаврын  баярыг тохиолдуулан маргааш Баян-Өлгийчүүд  Сүхбаатарын талбайд баярын өдөрлөг хийхээр болжээ.
Казах үндэсний таван эсгий гэр барьж, Баян-Өлгий аймгаас авчирсaн орон нутгийг судлах музейн үзмэрүүдээ дэлгэн нийслэлийнхэнд сонирхуулахын дээр уран гартнууд нь казахын гар урлал, дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдааг гаргах ажээ. Баян-Өлгий аймгаас ирсэн оролцогчдыг Баян-Өлгий аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн М.Мейрамбек ахалж иржээ.

Өдөрлөг өглөөний 10 цагаас эхлэх бөгөөд өдөрлөгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяаг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей нар оролцох юм байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнг үзэж сонирхох юм байна. Харин өдрийн 15 цагт Соёлын төв өргөөнд "Домборын эгшиг" хүндэтгэлийн тоглолт болох ажээ. 

Наурыз - 2013


“Бүргэдийн баяр-2013” боллоо

Казахын ард түмний дунд эртнээс уламжилж ирсэн бүргэдээр ан хийх арга ухааныг өвлүүлэн сурталчлан, хөгжүүлж дэлгэрүүлэх, "Бүргэдийн баяр"-аар дамжуулан аялал жуулчлалын шинэ брэндийг бий болгон хөгжүүлэх зорилгоор Монголын бүргэдийн холбоо Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран "Бүргэдийн баяр 2013" наадмыг "Чингисийн хүрээ" аялал жуулчлалын цогцолбор баазад өчигдөр зохион байгуулсан юм. Улсын хэмжээнд зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа “Бүргэдийн баяр”-т энэ жил Баян-Өлгий аймгийн алс холын сумдаас 20 бүргэдчин ирж оролцлоо.
Баярын арга хэмжээг шонхор шувуугаар эхлүүлж, мөн үеэр монгол болон казах үндэстний гар урлалын худалдаа дэлгэсэн байв. Мөн хамгийн сайхан үндэсний хувцастай бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчинг шалгаруулж, хаан бүргэдийг тодрууллаа. Энэ жилийн Бүргэдийн баярт оролцсон бүргэдчидээс хамгийн ахмад нь 72 настай Баян-Өлгий аймгийн Сагсай сумын аварга малчин Эмен гуай байсан бол залуу нь 20 настай байв. Энэхүү баярт оролцохоор Монголын баруун хязгаар болох Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас ирсэн Хумархан овогтой Сьезбекийн сэтгэгдлийг сонслоо.

Би Улаанбаатарт болдог Бүргэдийн баярт анх удаа ирж оролцож байна. 

Манай аав бүргэдээр олон жил ан хийсэн Хумархан гэж сайн бүргэдчин хүн бий. Бүргэдчний мэргэжлийг аваасаа сурч, өвлөж авсан гэхэд болно. Аав минь 2007 онд Баян-Өлгий аймагт болсон “Бүргэдийн баяр”-т түрүүлж байв.

-Таны бүргэд хэдэн настай вэ, хэр анч бүргэд вэ?

-Миний бүргэд гурван настай. Ер нь тааралдсан туулай, үнэгийг алдахгүй. Их сайн анч бүргэд. 

Т.Жанерке

 
back to top