ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 5 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймгийн уугуул иргэдийн үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явууж буй Төрийн бус байгууллагууд хамтран “Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжил – бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Наурыз айсуй

Казахын уламжлалт баяр наурыз гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Наурыз буюу хаврын баярыг тохиолдуулан маргааш Баян-Өлгийчүүд Сүхбаатарын талбайд баярын өдөрлөг хийхээр болжээ.

Зургийн цомог [ Сөнхөл баг ]

Булган сумын анхны багуудын нэг нь Сөнхөл баг юм. Тус баг нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Үенч сумтай тус тус хиллэдэг. Дотроо Сөнхөл, Улаанхус гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагтай. Доор тус багийн үзэсгэлэнт байгалийн зургаас орууллаа.

Булган гол

Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумдын нутгийн дундуур урсаж улмаар улсын хил даван Оронго голд цутгадаг. Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах гол юм. Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтанд авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна.

Булган сумын танилцуулга.

Булган сум анх 1938 онд 8- р сарын-08 өдөр улсын бага хурлын тэргүүлэгчид СНЗ 50-р шийдвэрээр, Ховд аймгийн харьяанд Хужирт сум нэртэйгээр анх Сайхан гэдэг газарт байгуулагдаж байжээ. Нийт 8 багтай 6000 гаруй хүн амтай Урианхай, казах гэсэн үндэстэн, ястанууд амьдардаг. Булган сум Монгол алтайн уулын бүсэд баруун талаас хятад улс, хойт талаасаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, зүүн өмнөд талаас Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумтай тус тус хиллэдэг.

Улаан бурхан өвчний нэмэлт дархлаажуулалтын явцад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

МХЕГ, Аймгийн засаг дарга болон АМХГ-ын даргын өгсөн үүрэг даалгаврын мөрөөр газрын даргын баталсан 04-03-022/200 тоот удирдамжаар 2015 оны 05-р сарын 19-28-ны  өдрүүдэд ЭМГазрын дархлаажуулалтын кабинет, 4 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Улаан бурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын бэлэн байдал, зохион байгуулалт,  дархлаажуулалтын явц, 2 дахь шатны вакцинжуулалтанд 6 сараас 5 нас 11 сартай хүүхдүүд бүрэн хамрагдаж байгаа эсэх, халдварт өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажилд Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч С.Арман, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч О.Лхагважав, Эм биобэлдмэлийн чанарын хяналтын улсын байцаагч М.Ботакөз нар урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
2015.03.18-наас Улаанбаатар хот, зарим аймгуудад Улаан бурхан өвчний дэгдэлт гарч лабораторийн шинжилгээгээр онош батлагдсантай холбогдуулан ДЭМБ, НҮБ-ын төслөөр ЭМСЯамнаас 2015 оны 05-р сарын 6-7-ны өдрүүдэд ЭМГ-ын НЭМ-ийн хэлтсийн дарга, ДХМ, дархлаажуулалтын бага эмч нарыг сургагч багшаар бэлтгэж, улмаар аймгийн ЭМГазраас 2015 оны 05-р сарын 12-13-ны өдрүүдэд сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, ӨЭМТ-ийн дарга, эрхлэгч, вакцинатор нарыг “ Улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтын сургалт”-ыг зохион байгуулсан байна. 2015 оны 05-р сарын 13-ны өдөр “Дархлаажуулалтын 10 хоног зохион байгуулах” тухай  Аймгийн Засаг даргын А/283 тоот захирамж гарсан. 2015 оны 05-р сарын 15-ны өдөр аймгийн хэмжээнд Дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн үйл ажиллагааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байна.
         Дархлаажуулалтын хамралт: Улаан бурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг 2015 оны 05-р сарын 15-25-ны хооронд аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдэд, сумын төвд сумын эмнэлэг, эрүүл мэндийн төв цэцэрлэгүүдэд, багуудад байнгын, түр, явууллын цэг ажиллуулан хамааруулсан байна.
Өдөр бүр ЭМГ-ын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтнээс хамралтын мэдээг авч ажилласан ба 2015 оны 05-р сарын 27-ны байдлаар: Аймгийн хэмжээнд 94%, аймгийн төвд 88,3%, сумдын хэмжээнд 96,6%, багийн хэмжээнд 94,5%-тай ба дархлаажуулалтын ажиллагаа үргэлжилж байна.
Одоогоор аймгийн хэмжээнд хүүхдээ вакцинд хамааруулахаас татгалзсан 24 эцэг эх байна. Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэл бүртгэгдээгүй байна. ЭМГ-аас өдөр бүр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дархлаажуулалтын талаар, улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар байнгын сэрэмжлүүлэг, сурталчилгаа хангалттай хийгдэж байна. Дархлаажуулалтын явцын үйл ажиллагаатай холбоотой ноцтой зөрчил илрээгүй.

Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын талаар: 2015 оны 05-р сарын 25-ны өдөр  тус аймагт Улаан бурхан өвчний сэжигтэй 2 тохиолдол бүртгэгдсэн.
  1. С.Н 1 настай, эрэгтэй, Өлгий сумын 4-р багт оршдог, Улаан бурхан өвчний шинж тэмдэг илэрч, хөнгөн хэлбэртэй, томуугийн шинж тэмдэг давамгай илэрсэн, гэрт нь тусгаарлаж эмчилгээнд хамааруулсан. 9 сартайд УГУ-ын 1-р тунд хамрагдсан, ЭМГ-аас хийсэн тандалт судалгаагаар хавьтал тодорхойгүй байна.
  2. Х.Л 20 настай, эмэгтэй, ХААИС-ийн 2-р курсын оюутан, 2015 оны 05-р сарын 24-ний өдөр УБ хотоос онгоцоор ирсэн, долоо хоногийн өмнө томуугаар өвдсөн, Улаан бурханаар өвчилсөн оюутнуудтай хавьталтай байсан. 2015 оны 05-р сарын 25-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлсэн. Одоогийн байдлаар биеийн байдал хүндэвтэр, гүвдрүүт тууралттай, 2015 оны 05-р сарын 28-ны өдөр сорьц авч ХӨСҮТ-д илгээсэн. Эмчилгээ хийгдэж байна. ЭМГ-аас 2015 оны 05-р сарын 24-ний өдрийн онгоцоор ирсэн бүх зорчигчдыг тандалт судалгаанд хамааруулж, өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандахыг зөвлөсөн байна.
АМХГ-аас МХЕГ-ын ЭМБСХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтэст цахимаар 2 удаа мэдээ, шалгалтын дүнг хүргүүлэв.
Баян-Өлгий аймгийн МХГазар
- See more at: http://bayan-olgii.gov.mn/pages/3718#sthash.91pucJik.dpuf

 
back to top