ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 5 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймгийн уугуул иргэдийн үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явууж буй Төрийн бус байгууллагууд хамтран “Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжил – бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Наурыз айсуй

Казахын уламжлалт баяр наурыз гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Наурыз буюу хаврын баярыг тохиолдуулан маргааш Баян-Өлгийчүүд Сүхбаатарын талбайд баярын өдөрлөг хийхээр болжээ.

Зургийн цомог [ Сөнхөл баг ]

Булган сумын анхны багуудын нэг нь Сөнхөл баг юм. Тус баг нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Үенч сумтай тус тус хиллэдэг. Дотроо Сөнхөл, Улаанхус гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагтай. Доор тус багийн үзэсгэлэнт байгалийн зургаас орууллаа.

Булган гол

Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумдын нутгийн дундуур урсаж улмаар улсын хил даван Оронго голд цутгадаг. Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах гол юм. Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтанд авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна.

Булган сумын танилцуулга.

Булган сум анх 1938 онд 8- р сарын-08 өдөр улсын бага хурлын тэргүүлэгчид СНЗ 50-р шийдвэрээр, Ховд аймгийн харьяанд Хужирт сум нэртэйгээр анх Сайхан гэдэг газарт байгуулагдаж байжээ. Нийт 8 багтай 6000 гаруй хүн амтай Урианхай, казах гэсэн үндэстэн, ястанууд амьдардаг. Булган сум Монгол алтайн уулын бүсэд баруун талаас хятад улс, хойт талаасаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, зүүн өмнөд талаас Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумтай тус тус хиллэдэг.

Х.Шынарбек: Казах иргэдийн үнэмлэх бизнес болоход хэн ч хяналт тавиагүй

Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг дарга Х.Шынарбектэй орон нутгийн төсвийн ил тод байдал, казах иргэдийн хоёр улсын тэтгэмжийн талаар ярилцлаа.

-Сумынхаа эдийн зас­гийн онцлогоос сонир­хуулахгүй юу. Танайх нийслэл болон аймгийн төвөөс алслагдмал сумдын нэг?

-Манай сум урианхай, казах үндэстнээс бүрдсэн 5000 гаруй иргэнтэй. Эдийн засгийн хөгжлийн хувьд дэд бүтцэд ойр сум­даас муу. Сумын нутаг дэвсгэр хэдий байгалийн өвөрмөц тогтоцоос бүрд­сэн, аялал жуулалын сал­барыг хөгжүүлэх таатай нөхцөлтэй ч нийслэл, айм­­гийн төвөөс алслагд­мал болохоор энэ салбар сайн хөгжөөгүй. Зарим сумын жишгээс харахад ашигт малтмалаа түшиг­лээд иргэд нь ажлын байр­тай болсон байдаг. Ма­найд энэ боломж хомс. Нөөц багатай ганц алтны ордын нөөц дууссан. Ха­рин төмрийн орд илэрч, хайгуул хийж дууссан бо­ловч урт нэртэй хуулийн хүрээнд ашиг­лагдахгүй байгаа. Энэ мэт шинээр ажлын байр га­рахгүй байна. Залуу гэр бүлд амь­жиргааны эх үүс­вэр хомс байдлаас болж шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй ир­гэн нийслэл рүү шилжсэн. Үүний олонхи нь ажилгүй залуус.

-Төр сум, орон нутгаа хөгжүүлэх бодлого барьж буй. Үүнийгээ Сум хөг­жүүлэх сангаар дамжуулж хэрэгжүүлнэ гэсэн. Танай сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө хэр үр дүнтэй ажилд зарцуу­лагдаж байна?

-Сум хөгжүүлэх сан­гийн мөнгө орон нутгийн хөгжилд чиглэхээс гадна иргэдэд төсөв, хөрөнгөө оновчтой зарцуулах эр­хийг нээж өгсөн гэж бод­дог. Энэ жил Сум хөг­жүүлэх санд Баян-Өлгий аймгийн сумдад 300-500 сая төгрөг төсөвлөсөн. Бид улсын хөрөнгө оруулал­таар хийх ажлын төлөв­лөгөөг гаргасан. Сум хөгжүүлэх сангийн мөн­гөөр аль салбарт юу хийх, хаана асуудал шийдэх шаардлагатай байгааг ба­гийн иргэдийн хурлаар ярилцаж, сумын бүх ба­гийн иргэдийн хурлын дүгнэлтийг нэгтгэж ерөн­хий жагсаалт гаргасан. Үүний дагуу Сум хөг­жүү­лэх сангийн мөнгийг хаа­на, хэрхэн зарцуулахыг шийднэ. Харин баг бүрт ямар асуудал байгааг иргэ­дээс нь асууж мэдээлэл авахыг чухалчилж байгаа.

-Жижиг дунд үйлдвэр­лэлийн төсөв гээд орон нутгийн удирдлагуудтай холбоотой шүүмжлэл да­гуулсан мөнгөний асуудал бас бий. Үүнийг та хэр оновчтой хуваарилж бай­на?

-2011 оноос эхэлж сум­дад Жижиг дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлэх мөнгө өгдөг болсон. Тухайн онд манай суманд 75 сая төг­рөг өгсөн. Ер нь энэ мөн­гөтэй холбоотой асуудал сум бүрт үүссэн байна. Жижиг үйлдвэр ч бай­гуулахад хүрэлцэ­хээргүй 500 мянга, нэг сая төг­рөгийн зээл олгосон гэх шүүмжлэлийг олон дарга нар сонссон. Мөн зарим газар танил талдаа олгосон шүүмжлэл гарсан байна. Жижиг дунд үйлдвэрлэ­лийн мөнгийг хэрэгтэй газар нь онож хуваари­лахын тулд иргэдийн са­налыг авч, төсөл бичүүлэх нь эхний алхам. Үүний дараа олон хүний төслөөс ойрын хугацаанд хэрэг­жүүлэх, хүнд хэрэгтэйд нь хөрөнгө оруулах шаард­лагатай байгаа юм.

-Зарим сумын удирд­лагууд дөрвөн жилийг тө­лөвлөсөн, санасан аж­лаа хийхэд хангалтгүй хугацаа гэдэг. Харин та сумын Засаг даргаар хоёр дахиа сонгог­дож. Танд дахин дөрвөн жил байна. Энэ боломжийг хэрхэн ашиглах вэ?

-Ойрын хугацаанд су­мын­хаа онцлогт тохирсон 10-20 хүний ажлын байр­тай 1-3 жижиг дунд үйлд­вэр барихад анхаарч бай­на. Бүсийн нэмэгдлийг тогтоох талаар төр олон жил ярьсан. Манайд нүүрс­­­ний үнэ бусад сум, аймгийн төвийн ханшаас гурав дахин үнэ­тэй байдаг. Үүнийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тиймээс бүсийн нэ­мэгд­лийг аймгаар биш сумаар нь ялгаж тогтоох шаард­лагатай байгааг төрд удаа дараа илтгэсэн. Бү­сийн нэмэгдлийн талаар ярьж байгаа ч батлахгүй байгаа. Бүсийн нэмэгд­лийг сумдад олгох талаар нэлээд хөө­цөлдөх бодол­той байгаа. Үүнийг алс­лагдсан сумдын иргэдийн орлогод нөлөөл­нө гэдгийг олон хүн хэлж байгаа. Аймгийн төвөөс сумын төв дайрч Ярантын боомтод хүрэх замыг сайж­­руулчих­бал зам да­гаад эдийн засаг өснө гэж бодож байна. Үүнийг бас ойрын хуга­цаанд ажил болгоно .

-Алслагдсан сумдын тулгамдсан асуудлын нэг төвийн цахилгаан шугамд холбох ажил байдаг. Танай суманд эрчим хүчний хүр­тээмж хэр хангалттай байна?

-Манай сумыг цахил­гаантай болгох талаар төр, аймаг сумын удирдлага 10 гаруй жил ярьсан. Нэг хэсэг нарны эрчим хүчээр хангах талаар ярьж байсан ч үр дүнд хүрээгүй. Харин өнгөрсөн жил цахилгаан дамжуулах шугам тавих ажил дуусч, сумын айлууд тогтой золгосон. Гэхдээ одоо ч гэсэн 10-20 гаруй хоногоор тог тасрах байдал гарсаар байна. Байнга тог тасарч гэнэт ирдэг байд­лаас болж өнгөрсөн жил сумын айлуудын цахил­гаан хэрэг­сэл шатаж их хэмжээний хохирол амс­сан. Эрчим хүчний ажлыг н.Содном захиралтай “SMMS” компани гүй­цэт­гэсэн.

-Казах иргэдийг хоёр улсад бүртгүүлж, тэт­гэмжийн мөнгө авч байгаа хэргээр УМБГ-т шалгаж байгаа. Танай суманд ийм иргэн байна уу?

-Хэдэн жилийн өмнө Казахстан руу нүүгээд буцаж ирсэн хүмүүс бай­гаа. Тэдний алдсан, гээсэн бичиг баримтаар Казахс­танд бизнес хийж байгаа бүлэг хүмүүс бий. Саяхан хүртэл Баян-Өлгий айм­гийн төв зах дээр “Казахс­тан улсаас шилжиж ирсэн иргэдийн иргэний үнэм­лэх өндөр үнээр худалдаж авна” гэсэн зарлал хаа сайгүй байсан. Тэр зар­лалын цаана казах иргэ­дийн бичиг баримтыг хууль бусаар ашиглаж, Казахс­танд бизнес хийдэг байгаа юм.

-Хууль бус энэ бизнест Баян-Өлгий аймгийн удирд­­лагууд хяналт та­виагүй юм уу?

-Тухайн үед энэ байд­лыг манай улс зохицуулж чадаагүй. Баян-Өлгийгөөс казах иргэдийн үнэм­лэ­хийг худалдаж аваад Ка­захстан улсад бизнес хий­дэг бай­далд төр, аймгийн удирд­лагын аль нь ч хя­налт тавиагүй. Үүнээс болж өнөөдрийн энэ байдал үүсээд байна.

Баян-Өлгийде Наурыз мерекесі тойланды

Ұлыстың ұлы күні – әз Наурыз мейрамы Баян-Өлгий аймағында аталып өтті. Баян-Өлгийде Наурызға арналған мерекелік шара аймақтық «Орталық» алаңда ұйымдастырылды. Наурыз мерекесіне орай Баян-Өлгийліктерді құттықтап, Моңғол елінің министрі Ч.Сайханбилэг, Жол-тасымал тете министрі Ержан Қабышайұлы бастаған өкілдер келіп қайтты.

nau1
nau7
KAZNEWS ҰЛТТЫҚ ПОРТАЛЫ

Монгол Улсын Ерөнхийлөгч Наурыз баярын өдөрлөгт оролцов

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр буюу нарны баяраа тэмдэглэдэг. Энэ баярыг угтсан “Наурыз 2013“ёслолын өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.
“Наурыз-2013” өдөрлөгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтан авч ёслолын үйл ажиллагаатай танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхлээд Сүхбаатарын талбайд ажиллаж байгаа казахын урчуудын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдааг үзэж сонирхлоо. Мөнгөн тоногтой казах үндэсний бүс, үнэгэн малгай, шар шувууны өдөн чимэглэл, өнгө өнгийн хатгамал бүхий эдлэл, хэрэглэл, үйлдвэрийн аргаар бэлтгэж ваакум савлагаанд хийсэн адууны хатаасан мах зэргийг үзэсгэлэн худалдааны лангуун дээр дэлгэн тавьсан байв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Сүхбаатарын талбайд барьсан казах гэрүүдээр орж үндэсний хувцас, гоёл, эмээл, хазаар, морины тоноглол, гэр ахуйн хэрэглэлүүдийг сонирхов. Казах залуу бүргэдтэй бүжиг бүжиж, хүүхэд, залуус домборын эгшгээр зочдыг мялаалаа.

Гэрт зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй ярьж байгаад энэ жилийн хаврын баяр, Наурызын баярыг улсынхаа нийслэлд сурталчилъя. Улс орон даяараа баярладаг баяр болгоё гэж ярьсан. Энэ дагуу орон нутгаас иргэд ирж Сүхбаатарын талбай дээр казах иргэдийн соёл, уламжлал, олон үед хадгалж ирсэн зүйлсийг нийслэлийн иргэд, хүүхэд, залууст сонирхуулахаар бэлдээд байгаа. Орон нутгийн музейн үзмэрүүд, олон зүйлийг авчирсан. Мөн урлагийн тоглолт зохион байгуулна.
Нийт иргэддээ хаврын баяр, Наурызын баярын мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Баян-Өлгий аймгаас ирсэн иргэдтэй цаг агаар, нутаг усны талаар яриа өрнүүллээ.





http://www.president.mn/

 
back to top