Казахын уламжлалт баяр наурыз гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Наурыз буюу хаврын баярыг тохиолдуулан маргааш Баян-Өлгийчүүд Сүхбаатарын талбайд баярын өдөрлөг хийхээр болжээ.
Казах үндэсний таван эсгий гэр барьж, Баян-Өлгий аймгаас авчирсaн орон нутгийг судлах музейн үзмэрүүдээ дэлгэн нийслэлийнхэнд сонирхуулахын дээр уран гартнууд нь казахын гар урлал, дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдааг гаргах ажээ. Баян-Өлгий аймгаас ирсэн оролцогчдыг Баян-Өлгий аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн М.Мейрамбек ахалж иржээ.
Өдөрлөг өглөөний 10 цагаас эхлэх бөгөөд өдөрлөгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяаг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей нар оролцох юм байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнг үзэж сонирхох юм байна. Харин өдрийн 15 цагт Соёлын төв өргөөнд "Домборын эгшиг" хүндэтгэлийн тоглолт болох ажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх: