ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 5 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймгийн уугуул иргэдийн үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явууж буй Төрийн бус байгууллагууд хамтран “Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжил – бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Наурыз айсуй

Казахын уламжлалт баяр наурыз гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Наурыз буюу хаврын баярыг тохиолдуулан маргааш Баян-Өлгийчүүд Сүхбаатарын талбайд баярын өдөрлөг хийхээр болжээ.

Зургийн цомог [ Сөнхөл баг ]

Булган сумын анхны багуудын нэг нь Сөнхөл баг юм. Тус баг нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Үенч сумтай тус тус хиллэдэг. Дотроо Сөнхөл, Улаанхус гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагтай. Доор тус багийн үзэсгэлэнт байгалийн зургаас орууллаа.

Булган гол

Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумдын нутгийн дундуур урсаж улмаар улсын хил даван Оронго голд цутгадаг. Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах гол юм. Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтанд авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна.

Булган сумын танилцуулга.

Булган сум анх 1938 онд 8- р сарын-08 өдөр улсын бага хурлын тэргүүлэгчид СНЗ 50-р шийдвэрээр, Ховд аймгийн харьяанд Хужирт сум нэртэйгээр анх Сайхан гэдэг газарт байгуулагдаж байжээ. Нийт 8 багтай 6000 гаруй хүн амтай Урианхай, казах гэсэн үндэстэн, ястанууд амьдардаг. Булган сум Монгол алтайн уулын бүсэд баруун талаас хятад улс, хойт талаасаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, зүүн өмнөд талаас Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумтай тус тус хиллэдэг.

Баян-Өлгий аймгийн наадамд Б.Серик түрүүлж аймгийн арслан боллоо

 














Баян-Өлгий аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тус аймгийн Улаанхус сумын харъяат, аймгийн заан Хүчит 256 бөх эр бяр авхаалж самбаагаа сорин барилдсанаас Улаанхус сумын харьяат өнгөрсөн жилийн үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга, сумо бөхийн дэлхийн аварга, жүдо барилдааны өсвөр үеийн улсын аварга аймгийн заан Б.Серик найм даван түрүүлж аймгийн арслан цолонд хүрлээ. Цэнгэл сумын харъяат, аймгийн начин М.Аманбек долоо даван үзүүрлэж, аймгийн заан цол хүртлээ. 

(Хийморь) Харин 2011 оны Өлгийн наадмын түрүү бөх М.Еркебулан их шөвөгт шалгарч чимэг нэмсэн бол, 2012-2013 оны улирлалд сумын заануудын барилдаанд хоёр удаа түрүүлсэн Булган сумын харьяат Баянжаргалын Төмөрбаатар зургаа даван аймгийн харцага цолонд хүрэв.


Цэнгэл сумын харьяат Улагпаний Береке, Ногооннуур сумын харьяат Дөрветханы Бейбит, Дэлүүн сумын харьяат Телекийн Ерболат, Баяннуур сумын харьяат Өнөрханы Жанболат нар нутгийн наадамдаа тав даван шөвгөрч аймгийн начин цолны босго алхлаа. Энэ жилийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын түрүү бөх М.Өзгерис, нэрт арслан Хажымуханы хүү Шонхор дээд сургуулийн төгсөгч Ыхылас нар энэ удаа начны даваанд гараад унаж дараагийн наадмыг хүлээх болжээ. Харин дээгүүр цолонд хүрнэ хэмээгдэж байсан Нурланы Мустафа тавын даваанд үзүүр бөхтэй тунаж унав.

Тавын даваа

1. Ш.Мурат а.а - Д.Бейбит с.з
2. Б.Баатарцол а.а - Б.Төмөрбаатар с.з
3. Х.Айдос а.а - У.Береке с.з
4. М.Еркебулан а.а - М.Өзгэрис с.з
5.Б.Серик а.з - Х.Ыхлас с.з
6. Б.Бегжан а.х - О.Жанболат с.з
7. С.Бат-Үүл а.н - Т.Эрболат с.з
8. М.Аманбек а.н - Н.Мустафа а.н тунав

Зургаагийн даваа

1. М.Еркебулан а.а - Т.Эрболат с.з
2. Б.Серик а.з - Д.Бейбит с.з
3. М.Аманбек а.н - О.Жанболат с.з
4. Б.Төмөрбаатар с.з - У.Береке с.з тунав


Долоогийн даваа     

1. М.Еребулан а.а – М.Аманбек а.н
2. Б.Серик а.з– Б.Төмөрбаатар с.з тунав

Наймын даваа

1.      Б.Серик а.з– М.Аманбек а.н

 
back to top