ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 5 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймгийн уугуул иргэдийн үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явууж буй Төрийн бус байгууллагууд хамтран “Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжил – бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Наурыз айсуй

Казахын уламжлалт баяр наурыз гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Наурыз буюу хаврын баярыг тохиолдуулан маргааш Баян-Өлгийчүүд Сүхбаатарын талбайд баярын өдөрлөг хийхээр болжээ.

Зургийн цомог [ Сөнхөл баг ]

Булган сумын анхны багуудын нэг нь Сөнхөл баг юм. Тус баг нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Үенч сумтай тус тус хиллэдэг. Дотроо Сөнхөл, Улаанхус гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагтай. Доор тус багийн үзэсгэлэнт байгалийн зургаас орууллаа.

Булган гол

Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумдын нутгийн дундуур урсаж улмаар улсын хил даван Оронго голд цутгадаг. Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах гол юм. Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтанд авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна.

Булган сумын танилцуулга.

Булган сум анх 1938 онд 8- р сарын-08 өдөр улсын бага хурлын тэргүүлэгчид СНЗ 50-р шийдвэрээр, Ховд аймгийн харьяанд Хужирт сум нэртэйгээр анх Сайхан гэдэг газарт байгуулагдаж байжээ. Нийт 8 багтай 6000 гаруй хүн амтай Урианхай, казах гэсэн үндэстэн, ястанууд амьдардаг. Булган сум Монгол алтайн уулын бүсэд баруун талаас хятад улс, хойт талаасаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, зүүн өмнөд талаас Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумтай тус тус хиллэдэг.

Deck the Halls (Монгол хэлээр)


Шууд үзэх

Хэрэв гарахгүй байвал flash player татаж авна уу

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Булган сумын Оюутаны Зөвлөл нь 200оны 12 дугаар сарын 05-нд засаг дарга Х.Шынарбек, МУИС-ийн оюутан Д.Кадирбек нарын санаачилгаар нийт 7 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд түүнээс хойш оюутнуудтайгаа нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, тэдний хүсэл сонирхол чин эрмэлзлэлийг зорилгоо болгон ажиллаж ирсэн түүхтэй. Булган сумын Оюутан Зөвлөл нь тус сумаас суралцаж буй 150 гаруй оюутны эрх ашиг, хүсэл сонирхлыг хамгаалж, аливаа олон нийтийн ажилд оролцоход нь байнга дэмжиж ажилладаг ба Монгол улсын үндсэн хууль, ТББ-ын тухай хууль зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, сумын оюутнуудын дуу хоолой, ашиг сонирхолыг нийгэмд хүргэх, ашигтай ажиллагааны талаарх судалгаа шинжилгээ боловсруулах, ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах, оюутнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх үндсэн зорилго бүхий үйл ажиллагаагаа төрөөс хараат бус өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг, гишүүнчлэлтэй, ашгийн төлөө бус байгууллага мөн.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
     Булган сумын нийт оюутнуудынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний чөлөөтэй сэтгэх өрсөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх хамт олныг үнэлэх, тэднийг идэвхжүүлэхэд оршино. Мөн оюутан залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, чөлөөтэй сурч боловсроход нь чиглэсэн нийтэд ил тод үйл ажиллагаа явуулахыг зорилго болгоно.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
  1. Сумын оюутнуудын дуу хоолой , үзэл бодлийг нийгэмд хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах
  2. Оуютнуудын төлөвшил , боловсролд  хувь нэмэр оруулах сургалт зохион байгуулах
  3. Нийт оюутнуудыг нээлттэй хөгжихөд бүх талаар дэмжин туслаж ажиллах
  4. Мэдээ, мэдээллийг цаг тухайн үед нь хүргэх
  5. Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
  6. Эрэм шинжилгээ соёл урлаг, спортын арга хэмжээнд идэвхитэй оролцуулах
  7. Оюутны зөвлөлийн үйл ажиллагаа, идэвхи санаачлагыг сайжруулах, суртчилах
Булган сумын оюутны зөвлөлийн бүтэц нь гурван удаа өөрчлөгдсөн ба одоогоор дараах оюутнууд ажиллаж байна


Зохиолч Б.Монголхүү “Цаст Алтайн чуулган” ном

Үхэр жилийн /2009 он/ эхээр Монгол, Казахын түүхэн харилцаа холбооны тухай сэтгүүлч, зохиолч Б.Мон­гол­хүү “Цаст Алтайн чуулган” нэртэй ном бичиж, хэв­лүүлжээ. Тэр тухай зохиолч Ш.Зу­хайгаас сонсож, олж үзэхийн хүслэн болоод бай­тал Монголоос ирсэн хүн зо­хиолч М.Батайд нэгийг өгсөн байв. Дээрх хоёр хүн хоёулаа МЗЭ-ийн гишүүн бо­лохыг энэ дашрамд дурдъя. Тэгээд М.Батайгаас эл номыг авч үзээд сониноор дамжуулж уншигч олон түмэнтэй сэтгэгд­лээ хуваалцъя гэж бодов.
Б.Монголхүүгийн “Цаст Ал­тайн чуулган” номын тухай санал бодлоо нэгдүгээрт ном ба түүнийг зохиогчийн тухай, хоёрт, өнгөрсөн цаг үеийг нүдээр үзэж, биеэр туулсан, өнөөгийн бидний үе эл номын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа, гуравт, Баян-Өлгий аймгийн удирдлага, оюунлаг хүмүүс энэ номын ач холбогдлыг тунгаан ойлгож, сур­талчлах тухай, дөрөвт, номын зохиогчийг төрийн соёрхол бо­лон бусад шагналд нэр дэв­шүүлэх тухай дөрвөн зүйл дээр хэлье гэж бодлоо.
I
“Цаст Алтайн чуулган” ном Монголоос Казахстанд шилжин суурьшсаар 20 шахам жилийн нүүрийг үзэж байгаа хүмүүсийн сонирхлыг гойд татаж байна. Тиймээс эл номыг даруйхан ка­зах хэлнээ орчуулж гаргах нь чу­хал. Тэгэхдээ номын нэрийг “Харлы Алтай дауылпазы” хэмээн оноох нь илүү сонсголонтой байх болов уу. Тэр нь монголоор “Цаст Алтайн салхич шувуу” гэсэн үг л дээ. 

Энэ ном олон талын асар их мэдээллийг багтаасан аварга том бүтээл, түүхийн цадиг болжээ. Б.Монголхүү ямар их хөдөлмөр, зүтгэл тэвчээр, хөлс гаргасан нь номоос ханхалж байна. Тэр  бурхан тэнгэрийн ивээл, эцэг эхийнхээ буянаар оюун билгийн тэнхээтэй төрсөн нэгэн байж. Б.Монголхүү тэр­хүү оюун билгийн хишгийг унтраачихалгүй төлжүүлэхийн зэрэгцээ монгол хэлийг гүнзгий сурч, яруу сайхан эзэмшсэн нь иргэний ухамсрын том чанарын нэг юм. Б.Монголхүү ийм том бүтээл хийхээр мятаршгүй зүт­­гэж, өчнөөн эрэл хайгуул хийж явахад нь, мөн номоо хэв­лүүлэхэд нь хань Ц.Өлзий, хайрт үр хүүхдүүдийнх нь хувь нэмэр асар их байсан нь номоос мэдрэгдэж байна. 

Зохиолч их зүйл уншин тунгааж, баримт сэлтийг сонгож, архивт суун, хүмүүстэй уулзаж, уйгагүй явж, хөдөлмөрлөж бэрх­шээл шаналгааг даван туулж байж хэн бүхний санаснаар бүт­чихгүй сайхан ном бүтээжээ. Номоос монгол, казах хоёр хэл­ний гүнзгий  сайн бэлтгэл, ний­гэм түүхийн чамлахааргүй мэд­лэгтэй нь тодорхой харагдаж бай­на. Энэ дашрамд зайлшгүй хэлэх нэг зүйл бол Б.Монголхүү  сүүлийн гучаад жилийн турш Казахстаны алдарт зохиолч Абай Кунанбаеваас эхлэн Монголын казах хэлт зохиолчдын бүтээ­лийг монгол хэлнээ орчуулж ирс­нийг миний бие сайн мэднэ. Бид уулзаж учралгүй хориод жил болсон хэдий ч орчуулах ажлаа хийсээр байгаа нь “Цаст Алтайн чуулган”-аас харагдаж байна. Ам нээвэл уушиг нээгд­дэг болохоор энэ далимд орчуул­гынх нь талаар ганц нэг жишээ хэлмээр санагдав. 1980-аад онд миний бие Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн удирдах газрын орлогч, Шувуун фаб­ри­кийн даргаар ажиллаж байх үед Б.Монголхүүтэй нийлж Казахстаны зохиолч Ш.Муртазаевын “Кызыл жебе” /Дэлт сум/ романыг орчуулсан юм. Мөн миний нэгдэлжих хө­дөлгөөний сэдэвтэй “Келин” /Бэр/ туужийг тэр орчуулсан би­лээ. Харамсалтай нь 20 жил хавтсанд унтаж байгаа билээ. Б.Монголхүү эрийн цээнд хү­рээгүй бага ахуйдаа Баян-Өл­гий нутгаасаа гарч явсан нэ­гэн. Түүнээс хойш 20 жилийн дараа сургууль соёл төгссөн боловсрол мэргэжилтэй тэр төр нийгмийн төв хэвлэл “Үнэн” сонины ажилтан болж, аймаг орон нутагт сурвалжлагчаар ажил­лаж байсныг нь сайн санаж байна. Тийм маягаар ажлын турш­лага сууж амьдралыг танин мэдэж, уран бүтээлдээ өсөж дэвж­сэний нэг нотолгоо нь энд өгүүлэн байгаа “Цаст Алтайн чуулган” хэмээх аварга том ном болж байна. 
II
Өнгөрсөн он жилүүдийг нү­дээр үзэж, биеэр туулсан үе үеийнхний нэг хэсэг нь бид юм. Б.Монголхүү тэдний нэг нь. Түүний энэ ном хүмүүний түүхэнд ховор тохиолдох бодит амьдралын гэрч болжээ. Энэ номыг 400 жилийн түүх намтар болсон Киргизийн “Манас”-тай зүйрлэвэл хэтрүүлэг болохгүй юм. Учир нь Жанибек баатраас өнөөдрийн энэ номын эзнийг хүр­тэл өч төчнөөн он жилүүд улиран оджээ. 
Казахын дунд жигүүрт баг­таж байсан Керей, Найман, Уах омгуудын амьдралын сайн сайханд тэмүүлсэн хандлага, ерөөсөө  Манж,  Хятад,  Орос гэ­сэн шунахай гүрнүүдийн дарлал, ноёрхол болон өөрсдийн хаад ноёдын мөлжлөг талхидалтаас ангижрах гэсэн ард түмний тэм­цэл, сүү шиг ариун цагаан сэт­гэл, энх түвшин амьдралд хязгааргүй хайртай, гүн гүнзгий ухаан бодолтой, мэдлэгтэй, ха­риуцлагатай, энэрлээр дүүрэн мөс чанарыг нотолсон товчоон нь энэ ном болсон байна. 

Алтай гэдэг алдарт нэрийг бас ялгаж салгаж ойлгох хэрэг­­тэй юм. Уул Алтай буюу Гор­ный Алтай, Цаст Алтай буюу Монгол Алтай, Өр Алтай гэж байгаа. Өр Алтай бол Ал­тайн нурууны өвөр биеийн /Шин­жаан/ өргөн уудам нутаг  би­лээ. Б.Монголхүү номдоо сүү­лийн хоёр  Алтайд аж төрж ир­сэн казахын хөвгүүд охид нь Монгол гэдэг агуу ард түмэнтэй эв санаа, хүсэл мөрөөдөл нэгтэй аж төрж, амь биеэ хайрлалгүй хөдөлмөрлөж, аливаа дайсны эс­­рэг хамтдаа тэмцэж, цугтаа су­ралцан боловсрол мэдлэг эзэм­­шиж, өсөж өндийж явах замдаа өчигдөр /ардын хувьсгал ялах үед/ 23 мянгахан байсан казахууд 80 жилийн дотор 10 дахин өссөн зэрэг олон тоо баримтыг 100 хуудастай номд тоймлон өгүүлсэн нь дэлхий дээр ястан үндэстнүүд /казах, монгол шиг/  эв найртай нэгдэн аж төрж, өл, өлсгөлөн, зовлон бэрхшээл бүхнийг хамтдаа да­ван туулахын сайхан үлгэр дуу­риалыг  бас ноттой өгүүлжээ. Нэг талаар энэ нь үндэстний түүхийн амьд туульс юм. Тий­мээс энэ том ном дэлхийн улс үндэстнүүдийн төлөөлөл болсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ширээнд байвал зохих ном ажээ. 
Учир нь номд дэлхийн аль ч улс орны ард түмэнд мэдвэл зохих өдий төдий түүхэн яв­дал, түүхт хүмүүсийн тухай ор­жээ. Тухайлбал, Д.Сүхбаатар, Х.Чой­балсан, Ю.Цэдэнбал, Б.Жа­ни­­бек, С.Оспан, Ш.Ногай, Жамила сайд, К.Зардыхан, С.Ма­гауия, М.Зайсанов, М.Экей, К.Сай­­раан зэрэг олон зуун хүн байна. Тэд цөм хүн төрөлхтний түүхэнд нэртэй мөртэй хүмүүс. Бүгд л өнөөдөр дэлхийн “Зас­гийн газар”-НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол Улстай амьд­рал түүхээрээ холбоотой бөгөөд дэлхийн хэмжээнд ил гарч байх учир жанцантай. Юу гэвэл  “Цаст Алтайн чуулга” нь дэлхийн соёлын түүхэнд зохих нэмэр болохуйц бүтээл болсноос тэр юм. 
III
Баян-Өлгий аймгийн хувьд байгуулагдсан 70 жилийн түү­хэнд болж байгаа баярт том үйл явдлын нэг нь “Цаст Алтайн чуулган” хэмээх энэ ном юм.  Түүнийг зохиогч, тус аймгийн унаган хүн болох Б.Монголхүү энэхүү гайхалтай бүтээлээрээ ажрагсдад амь оруулсан юм шиг, амьдыг нь эвлүүлж нэгтгэсэн юм шиг сэтгэл төрүүлэв. Тиймээс энэ номыг аймагтаа сурталчлах, улмаар Казахстаны ард түмэн болоод дэлхийн нийт казахуудад эх хэл дээр нь хүргэх ажлыг зохион байгуулах нь нэр төрийн хэрэг болно. Тэгэхийн тулд уул номыг казах хэлнээ даруйхан орчуулж, дор хаяхад 3000 хувиар хэвлэх хэрэгтэй байна. 

Аймгийн зохиолчдод зуу зуун хуудсаар хувааж өгөөд орчуулахад хагас сарын дотор бүтэх ажил. Олны хүч оломгүй далай шүү дээ. Тэгээд Улаанбаатарт хэвлэж, Казахстаны бүх шатны сургууль, номын санд түгээвэл их буянтай ажил мөнөөс мөн. Санаачилга гаргавал бүтэхгүй ажил гэж байхгүй юм. Нөгөөтэйгүүр Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 70 жилийн ой ирэх 2010 онд болно. Тэр ойг угтаж ийм том номоор бэлэг барьсан сэтгүүлч, зохиолч Б.Монголхүүг аймагтаа урьж, казах ардын уламжлалт зан заншил ёсоор түүнд “морь унуулж” /бэлэглэж/ хүндэтгэл үзүүлбэл аймгийн том ойн үеэр хийсэн нэр төртэй ажил болох бус уу гэж бодогдоно. 
IV
Улс үндэстэн, хүний нийг­мийн оюуны амьдралд чухал али­ваа номыг үнэлэх үнэлэмж нь агуулгын ач холбогдлоор то­дорхойлогдох ёстой. Тэгвэл “Цаст Алтайн чуулган” номд өгүүл­­сэн ястан үндэстний най­рам­дал, нөхөрлөл, амьдралын эе­­рэг сөрөг талын үнэн түүхийг бодитойгоор тусгасан, тэр дун­даа Монгол, Казахын эрт урь­дын сайн сайхан уламжлалт ха­рилцаа холбоо төдий бус, өнөө­гийн бужигнаантай цаг үед ч Монгол, Казах хоёр улс, ард түмнийг улам бүр ойртуулахыг гол болгосон цар хүрээ өөрийн орны казах иргэдээ болоод Ка­зах улсад хандах хандлага, хүндэтгэл нь урд урьдынхаас улам бүр халуун дулаан болж байгаа. Түүний баталгаа нь Мон­гол Улсын иргэн хүний бичсэн “Цаст Алтайн чуулган” ном болж байна. 
Б.Монголхүү “Цаст Алтайн чуулган”-ыг бүтээхдээ ямар их хөдөлмөр зарсныг талархан дэм­жиж, Монгол, Казах ард түмнийг эчнээгээр дахин нэг учруулсан түүнийг алтан холбогчоор өр­гөмж­лөх нь шударга үнэнд нийцнэ биз ээ. 
Монгол, Казахын түүх соёлоор хязгаарлахгүй дэлхийн соёлд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан “Цаст Алтайн чуулган” хэмээх түүхэн бүтээлийг өн­гөр­сөн цаг үеийн нүд чих нь болсон өнөө үеийн бид дутуу үнэлж болохгүй юм. Тиймээс энэ номыг шагналд дэвшүүлэх ажлыг Баян-Өлгий аймгаас зо­хион байгуулж тус аймаг дахь сэтгүүлч, зо­хиолч­дын салбараас нийт уран бүтээлч нөхдийн гарын үсгийг цуглуулж, холбогдох би­чиг ба­римтыг бүрдүүлээд Мон­голын сэтгүүлч, зохиолчдын төв бай­гууллагуудын оролцоотой­гоор Мон­гол Улсын Засгийн га­зарт өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулбал түүнээс илүү буянтай үйлс гэж юу байх вэ. Үүний учир Баян-Өлгий айм­­гийн соёлын байгууллагаас Б.Монголхүүг Тө­рийн шагналд нэр дэвшүүлэх ажлыг тус айм­гийн  Засаг дар­гын тамгын газ­­раас зохион бай­гуулаасай гэж хүсэж байна. Түүнээс гад­на Монгол Ул­сын төр засаг өөрс­дийнхөө тө­рүүлж өсгөсөн иргэний нэг, Монгол Казахын харилцааны ца­диг түүх бич­лэ­гийн салхийг хагалсан Б.Мон­­голхүүд үзүүлэх төрийн хишиг халамж нь бидний хүсэж бай­гаачлан бүтнэ гэдэгт найдаж байна. 
Сэтгүүлч, зохиолч Б.Мон­гол­­хүү­гийн “Цаст Алтайн чуулган” ном нь үнэлэхгүй байхын арга­гүй бүтээл тул уран бүтээлч нө­хөртөө урам хайрлаж дэмжих нь шударга иргэн бүрийн ариун үүрэг мөн гэж үзээд үүнийг бичлээ.

Эх сурвалж http://mobile.inet.mn
Мэдээллийг шууд татах:

 
back to top