Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 5 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймгийн уугуул иргэдийн үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явууж буй Төрийн бус байгууллагууд хамтран “Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжил – бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Уг эрдэм шинжилгээний бага хуралд салбар салбарын чиглэлээр илтгэлүүд ирж эхний шатанд шалгарсан 9 илтгэлийг 2 дугаар шатанд хэлэлцүүллээ. Ийнгээд уг Эрдэм шинжилгээний бага хуралд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн оюутан Г.Багжанар тэргүүн байранд орсон бол 2 дугаар байранд Монгол улсын боловсролын их сургуулийн оюутан Б.Ербахыт, мөн тус сургуулийн оюутан К.Мурагүль гуравдугаар байранд тус тус шалгарч Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн оюутан К.Ахтилек тусгай байранд оров.
Уг Эрдэм шинжилгээний бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн А.Бакей хүрэлцэн ирж илтгэгчид болон сонирхогч оюутан, залуучуудад баяр хүргэж, зөвлөгөө өгч, сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Дашрамд дурдхан тус эрдэм шинжилгээний бага хурал нь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дэмжлэгээр зохион байгуулагдсан байна.
Хэвлэл мэдээллийн алба
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх: