ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 5 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймгийн уугуул иргэдийн үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явууж буй Төрийн бус байгууллагууд хамтран “Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжил – бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Наурыз айсуй

Казахын уламжлалт баяр наурыз гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Наурыз буюу хаврын баярыг тохиолдуулан маргааш Баян-Өлгийчүүд Сүхбаатарын талбайд баярын өдөрлөг хийхээр болжээ.

Зургийн цомог [ Сөнхөл баг ]

Булган сумын анхны багуудын нэг нь Сөнхөл баг юм. Тус баг нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Үенч сумтай тус тус хиллэдэг. Дотроо Сөнхөл, Улаанхус гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагтай. Доор тус багийн үзэсгэлэнт байгалийн зургаас орууллаа.

Булган гол

Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумдын нутгийн дундуур урсаж улмаар улсын хил даван Оронго голд цутгадаг. Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах гол юм. Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтанд авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна.

Булган сумын танилцуулга.

Булган сум анх 1938 онд 8- р сарын-08 өдөр улсын бага хурлын тэргүүлэгчид СНЗ 50-р шийдвэрээр, Ховд аймгийн харьяанд Хужирт сум нэртэйгээр анх Сайхан гэдэг газарт байгуулагдаж байжээ. Нийт 8 багтай 6000 гаруй хүн амтай Урианхай, казах гэсэн үндэстэн, ястанууд амьдардаг. Булган сум Монгол алтайн уулын бүсэд баруун талаас хятад улс, хойт талаасаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, зүүн өмнөд талаас Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумтай тус тус хиллэдэг.

Булган сумын иргэн Өлзийтийн Түвшинтөр шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагаан сарын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн соёл, боловсрол, эрүүл мэнд, аж ахуйн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, аймгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй иргэдийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах арга хэмжээ аймгийн ИТХ-ын даргын албан өрөөнд боллоо. Шагналыг тус аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, аймгийн Засаг дарга Х.Дармен, аймгийн ЗДТГ-ын дарга Т.Манкей, ИТХ-ын Нарийн бичгийн дарга К.Баймурат, ИТХ-ын тэргүүлэгч гишүүн Н.Бейбитхан нар хүндэтгэн гардуулав.
"Хөдөлмөрийн гавьяаны улаан туг" -ийн одонгоор Өлгий сумын өндөр настан Зияданы Кенган, Алтанцөгц сумын өндөр настан Зейнешийн Шавей, Алтан гадас одонгоор Хувиараа бизнес эрхлэгч Какишийн Көнбай, Аймгийн Жол ХК-ны ня-бо Бегазын Нэгдэлхан, Өлгий сумын өндөр настан Өкейн Үмитхан, Цэнгэл сумын өндөр настан Хуваагийн Цэрэнхүү, Хотгор ХК-ны ажилтан Гэндэний Эрдэнэсүрэн, Сагсай сумын хүн эмнэлгийн сувилагч Омарын Жания, Өлгий сумын өндөр настан Хазанбайн Жазаш, Өлгий сумын өндөр настан Даривханы Бердимурат, Хөдөлмөрийн хүндэт медалиар Өлгий сумын өндөр настан Оралын Шамелхан, Булган сумын иргэн Өлзийтийн Түвшинтөр, Буянт сумын Багийн Засаг дарга Какешийн Батырбек, Аймгийн МХГ-ын улсын байцаагч Сатыбалдын Арман, Аймгийн Холбооны газрын засварчин Авилагийн Айнагүл, Аймгийн Цагдаагийн газрын ахлах ахлагч Хавдылын Салтанат, Цэнгэл сумын өндөр настан Шакербайн Жаубай, Өлгий сумын өндөр настан Халамжаны Хазез, Өлгий сумын 4 дүгээр цэцэрлэгийн ажилтан Түселбайн Нурсауле, Өлгий сумын иргэн Хуланы Салтанат нар тус тус шагнагдлаа. 

Аймгийн харцага Б.Бегжан усан могой жилийн барилдаанд түрүүллээ

Билгийн улирлын 17-р жарны тийн ялгуусан хэмээх усан могой жилийн сар шинийн баярыг Монгол орон даяар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Aймгийн спорт цогцолборт эртэн бяртай, уран хурц мэхтнүүд, аймгийн шилдэг бөхчүүд цуглаж ирэх оны хийморио шалгалаа. Барилдаанд аймгийн арслангуудаар магнайлуулсан хүчит 96 бөх зодоглосноос аймгийн харцага Б.Бегжан түрүүлж, аймгийн начин М.Аманбек үзүүрлэн, аймгийн начин Н.Мустафа гуравт шалгарлаа.

 
back to top