Аймгийн арслан Б.Баатарцол үзүүрлэлээ

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялсан" хэмээх усан могой жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал барилдааны аймаг, цэргийн цолтнуудын барилдаан өнөөдөр /2013-02-09/ боллоо. Энэ удаагийн барилдаанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, аймгийн арслан Д.Батжаргал, О.Баярхүү, Ё.Эрдэнэжаргал, М.Баярсайхан, Б.Хашбат, Б.Батхуяг нараар магнайлуулсан аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглож, уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдлаа.

Барилдаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, “Хантайшир дэвжээ”, “Газар холдинг” компанийн бөх, аймгийн арслан Л.Цэрэнтогтох найм даван түрүүлж, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бес богда бүргэд” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Баатарцол үзүүрлэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top