ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 5 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймгийн уугуул иргэдийн үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явууж буй Төрийн бус байгууллагууд хамтран “Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжил – бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Наурыз айсуй

Казахын уламжлалт баяр наурыз гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Наурыз буюу хаврын баярыг тохиолдуулан маргааш Баян-Өлгийчүүд Сүхбаатарын талбайд баярын өдөрлөг хийхээр болжээ.

Зургийн цомог [ Сөнхөл баг ]

Булган сумын анхны багуудын нэг нь Сөнхөл баг юм. Тус баг нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Үенч сумтай тус тус хиллэдэг. Дотроо Сөнхөл, Улаанхус гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагтай. Доор тус багийн үзэсгэлэнт байгалийн зургаас орууллаа.

Булган гол

Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумдын нутгийн дундуур урсаж улмаар улсын хил даван Оронго голд цутгадаг. Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах гол юм. Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтанд авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна.

Булган сумын танилцуулга.

Булган сум анх 1938 онд 8- р сарын-08 өдөр улсын бага хурлын тэргүүлэгчид СНЗ 50-р шийдвэрээр, Ховд аймгийн харьяанд Хужирт сум нэртэйгээр анх Сайхан гэдэг газарт байгуулагдаж байжээ. Нийт 8 багтай 6000 гаруй хүн амтай Урианхай, казах гэсэн үндэстэн, ястанууд амьдардаг. Булган сум Монгол алтайн уулын бүсэд баруун талаас хятад улс, хойт талаасаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, зүүн өмнөд талаас Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумтай тус тус хиллэдэг.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2013 оны эхний улирлын байдлаар)

I. Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээнд 2013 оны эхний улиралд 18872 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 18952 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 1211 эхээр буюу 6.9 хувиар, хүүхдийн тоо 1215 хүүхдээр буюу 6.9 хувиар өссөн байна.
Энэ оны эхний улиралд нялхсын эндэгдэл 311 болж, өмнөх оны мөн үеийнхээс 17 хүүхэд буюу 5.8 хувиар өсч, 1-5 хүртэлх насандаа 58 хүүхэд эндэж, 1 хүүхэд буюу 1.7 хувиар буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны 3 дугаар сарын эцэст 35.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.9 мян.хүн буюу 29.7 хувиар буурчээ.
Нийгмийн даатгалд 2013 оны эхний улиралд 538.4 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 344.9 мянга буюу 64.1 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 193.5 мянга буюу 35.9 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 50.9 мянга буюу 10.4 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 38.1 мянга буюу 12.4 хувь, төсөвт байгууллагынх 12.7 мянга буюу 7.0 хувиар нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2013 оны эхний улиралд 53.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 21 хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэврийн хэмжээ 9.5 тэрбум төг буюу 2 дахин нэмэгджээ...
Хүний хөгжил сангаас 2013 оны эхний улиралд 18 хүртэлх насны 868.1 мянган хүүхдэд 52.7 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд, 4.1 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 4.1 тэрбум төгрөгийг 1 сая төгрөгийн хишиг хувьд зориулан олгожээ.
Халдварт өвчнөөр 2013 оны эхний улиралд 10538 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 458 хүн буюу 4.2 хувиар буурчээ. Энэ нь салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 606 хүн буюу 69.5 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 422 хүн буюу 37.3 хувь, гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 526 хүн буюу 28.7 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 109 хүн буюу 8.9 хувиар өссөн хэдий ч вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 1832 хүн буюу 64.7 хувиар буурснаас голлон шалтгаалжээ.
Улсын хэмжээнд 2013 оны эхний улиралд 6165 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 377 хэргээр буюу 6.5 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (256), хүний амь бие эрүүл мэндийн эсрэг (144) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв.
Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 2013 оны эхний улиралд 2076 хүн гэмтэж, 306 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 167 буюу 8.7 хувиар нэмэгдэж, нас барсан хүний тоо 48 буюу 13.6 хувиар буурсан байна

II. Макро эдийн засгийн үзүүлэлт
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2013 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 3.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өслөө. Ерөнхий индекс 2013 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2013 оны 3 дугаар сарын эцэст 7293.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 55.7 тэрбум төг буюу 0.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1188.9 тэрбум төг буюу 19.5 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2013 оны 3 дугаар сарын эцэст 687.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 12.1 тэрбум төг буюу 1.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 39.3 тэрбум төг буюу 6.1 хувиар өсчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 3 дугаар сарын эцэст 7383.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 215.1 тэрбум төг буюу 3.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1602.1 тэрбум төг буюу 27.7 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 3 дугаар сарын эцэст 99.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 11.0 тэрбум төг буюу 9.9 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 38.5 тэрбум төг буюу 62.7 хувиар өсчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны 3 дугаар сарын эцэст 308.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 2.7 тэрбум төг буюу 0.9 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 11.6 тэрбум төг буюу 3.6 хувиар буурсан байна.
Үнэт цаасны арилжаагаар 2013 оны эхний улиралд 8.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 14.2 сая ш үнэт цаас арилжигдсан байна.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2013 оны эхний улиралд 1103.4 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1019.7 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 83.7 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн урсгал орлого 2013 оны эхний улиралд 1103.2 тэрбум төг, урсгал зардал 986.9 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 116.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын нийт орлого 46.5 тэрбум төг буюу 5.0 хувиар өсөхөд бусад татварын орлого 63.2 тэрбум төг буюу 37.8 хувь, гадаад худалдааны татварын орлого 11.9 тэрбум төг буюу 16.6 хувиар буурсан хэдий ч нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 43.0 тэрбум төг буюу 32.3 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 42.6 тэрбум төг буюу 12.5 хувь, орлогын албан татварын орлого 33.4 тэрбум төг буюу 15.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Татварын бус орлого 11.3 тэрбум төг буюу 10.4 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 6.5 тэрбум төг буюу 63.1 хувь, төсөвт газрын өөрийн орлого 5.1 тэрбум төг буюу 9.6 хувь, бусад нэр заагдаагүй орлого 5.0 тэрбум төг буюу 37.9 хувиар буурсан хэдий ч газрын тосны орлого 20.3 тэрбум төг буюу 2.8 дахин, хүү, торгуулийн орлого 6.6 тэрбум төг буюу 63.6 хувь, навигацын орлого 1.1 тэрбум төг буюу 10.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2013 оны эхний улиралд 1019.7 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 85.1 тэрбум төг буюу 7.7 хувиар буурахад бараа, үйлчилгээний зардал 104.2 тэрбум төг буюу 27.0 хувь, татаас ба шилжүүлгийн зардал 20.7 тэрбум төг буюу 4.5 хувиар өссөн хэдий ч хөрөнгийн зардал 180.6 тэрбум төг буюу 82.9 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 28.9 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Монгол Улс 2013 оны эхний улиралд дэлхийн 104 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014.2 сая ам.долл, үүнээс экспорт 809.2 сая ам.долл, импорт 1205.0 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2012 оны 3 дугаар сард 167.4 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2013 оны 3 дугаар сард 90.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 76.7 сая ам.долл буюу 45.8 хувиар буурчээ.
Өмнөх оны мөн үеийнхээс нийт бараа эргэлтийн хэмжээ 321.5 сая ам.долл буюу 13.8 хувь, үүний дотор импортын хэмжээ 252.9 сая ам.долл буюу 17.3 хувь, экспортын хэмжээ 68.6 сая ам.долл буюу 7.8 хувиар буурчээ.
Экспортын 96.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.

III. Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Том малын зүй бус хорогдол 2013 оны эхний улиралд улсын хэмжээнд 243.6 мян.толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 120.6 мян.толгой буюу 98.1 хувиар өссөн байна. Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 11.5 мянга, үхэр 29.4 мянга, тэмээ 0.3 мянга, хонь 90.1 мянга, ямаа 112.3 мянга байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр, 2013 оны эхний улиралд 507.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.7 тэрбум төг буюу 7.1 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын газрын тос, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 21.8 хувиас 2.1 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарын талх, металл цувимал, шар айраг, шингэн сүү, сүлжмэл эдлэл, жүүс, нарийн боов, хиаман төрлийн бүтээгдэхүүн, амтат ус ундаа, металл бэлдэц, нэхий дээл, самнасан ноолуур зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.8 хувиас 4.5 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Барилга угсралт, их засварын ажил 2013 оны эхний улирлын байдлаар 27.4 тэрбум төг болж, 26.6 тэрбум төг буюу 97.1 хувь нь дотоодын, 0.8 тэрбум төг буюу 2.9 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна.
Барилга угсралт, их засварын ажил өмнөх оны мөн үеийнхээс 4.3 тэрбум төг буюу 18.7 хувиар өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажил 3.6 тэрбум төг буюу 15.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөллөө.
Бүх төрлийн тээврээр 2013 оны эхний улиралд 8.0 сая т ачаа, давхардсан тоогоор 88.5 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 359.9 мян.т буюу 4.3 хувиар буурч, харин зорчигчдын тоо 12.4 сая хүн буюу 16.3 хувиар өсчээ.
Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2013 оны 3 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр суманд орж 20.2 мм-т хүрчээ. Энэ оны 3 дугаар сард Дорноговь аймгийн Хөвсгөл суманд хамгийн их температур 23.0 хэм, Завхан аймгийн Отгон суманд хамгийн бага температур -34.0 хэм байлаа. Салхины хурд Говь-Алтай аймгийн Бугат, Өмнөговь аймгийн Булган суманд 40 м/с хүрчээ.
Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2013 оны 3 дугаар сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн замын орчимд 31 удаа, 13-р хороолол орчимд 30 удаа, 32-ын тойрог орчимд 17 удаа, Хархорин захын орчимд 11 удаа, 1-р хороолол орчимд 6 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 25 удаа, Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд тус бүр 17 удаа, 1-р хороолол орчимд 16 удаа, Хархорин захын орчимд 4 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 29 удаа, Хархорин захын орчимд 22 удаа, 13-р хороолол, 32-ын тойрог орчимд тус бүр 20 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 17 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна. Аюулт үзэгдэл, осол 2013 оны эхний улиралд 1125 удаа гарсны улмаас 21 хүн амь насаа алдаж, 135.7 мян.толгой мал,амьтан хорогджээ. Энэ оны эхний улиралд объектын түймэр 1062 удаа, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 21 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 17 удаа, ой, хээрийн түймэр, гол, нуурын усанд хүн унасан осол тус бүр 4 удаа, хүчтэй салхи шуурга, үер, бичил уурхайн нурангины осол тус бүр 3 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага, тэсэрч дэлбэрэх бодисын осол тус бүр 2 удаа, зуд, малын халдварт маеди весна өвчин, малын гоц халдварт цэцэг өвчин, сум галт хэрэгслийн осол тус бүр 1 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас объектын түймэрт 5.2 тэрбум төгрөг, хүчтэй салхи шуурганд 350.1 сая төгрөг, мал, амьтны халдварт галзуу өвчинд 9.8 сая төгрөг, тэсэрч дэлбэрэх бодисын осолд 3.2 сая төгрөгийн хохирол иргэн болон байгууллагад учирсан байна.

Metro (2013) Монгол хэлээр


Шууд үзэх

 
back to top