Аймгийн тэргүүний сум шалгаруулж шагнах тухай

Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамж

Дугаар: 93

Огноо: 2013.02.07

Аймгийн тэргүүний сум шалгаруулж шагнах тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, аймгийн Засаг даргын тэргүүний сум, баг шалгаруулах болзол, шагналын журмыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. 2012 онд Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар үр бүтээлтэй ажилласан Алтай, Булган, Сагсай, Цэнгэл сумдыг аймгийн “Тэргүүний сум”-аар шалгаруулж тус бүрийг Засаг даргын Гэрчилгээ, 200000 төгрөгөөөр шагнасугай.

                2. Тэргүүний сумын шагнал 800000, модон гэрчилгээний үнэ 100000, нийт 900000 /есөн зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Х.Хайратхан/-т зөвшөөрсүгэй.



  ДАРГА                                       Х.ДАРМЕН                

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top