ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 5 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймгийн уугуул иргэдийн үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явууж буй Төрийн бус байгууллагууд хамтран “Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжил – бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Наурыз айсуй

Казахын уламжлалт баяр наурыз гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Наурыз буюу хаврын баярыг тохиолдуулан маргааш Баян-Өлгийчүүд Сүхбаатарын талбайд баярын өдөрлөг хийхээр болжээ.

Зургийн цомог [ Сөнхөл баг ]

Булган сумын анхны багуудын нэг нь Сөнхөл баг юм. Тус баг нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Үенч сумтай тус тус хиллэдэг. Дотроо Сөнхөл, Улаанхус гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагтай. Доор тус багийн үзэсгэлэнт байгалийн зургаас орууллаа.

Булган гол

Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумдын нутгийн дундуур урсаж улмаар улсын хил даван Оронго голд цутгадаг. Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах гол юм. Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтанд авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна.

Булган сумын танилцуулга.

Булган сум анх 1938 онд 8- р сарын-08 өдөр улсын бага хурлын тэргүүлэгчид СНЗ 50-р шийдвэрээр, Ховд аймгийн харьяанд Хужирт сум нэртэйгээр анх Сайхан гэдэг газарт байгуулагдаж байжээ. Нийт 8 багтай 6000 гаруй хүн амтай Урианхай, казах гэсэн үндэстэн, ястанууд амьдардаг. Булган сум Монгол алтайн уулын бүсэд баруун талаас хятад улс, хойт талаасаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, зүүн өмнөд талаас Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумтай тус тус хиллэдэг.

Иргэний баримтын архиваар үйлчлүүлэх шаардлага танд гарвал дараахь мэдээлэлд анхаарлаа хандуулна уу!

Иргэний баримтын архив 
Иргэний баримтын архиваар үйлчлүүлэх шаардлага танд гарвал дараахь мэдээлэлд анхаарлаа хандуулна уу!
Монгол Улсын Иргэний бүртгэлийн хуулийн 12.1-д зааснаар шинээр төрсөн хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ авна.

Төрсний гэрчилгээ нь Монгол Улсын иргэнийг нотлон гэрчлэх, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад шийдвэрлэх ач холбогдолтой иргэний бүртгэлийн анхдагч баримт бичиг болно.
1.Төрсний гэрчилгээний лавлагаа авахад та ямар мэдээллийг мэдэж байх ёстой вэ?

-тухайн иргэний овог нэр, регистрийн дугаар
-төрсний гэрчилгээ / хаяж гээгдүүлсэн бол төрсний гэрчилгээний дугаар /
-төрсөн газар / таныг төрөх үед эцэг эхийн тань амьдарч байсан газрыг засаг захиргааны нэгжийн нэрээр мэдэх /
-төрүүлсэн эхийн овог, нэр / төрүүлсэн эхийн овог нэр хэзээч өөрчлөгддөггүй /
-хэрэв та үрчлэгдсэн бол хэзээ, эсвэл хэдэн настай үедээ хаана /хаанаас хаашаа/, хэнээс хэнд үрчлэгдэж байсан болон үрчилж авсан эцэг, эхийн овог нэр
-хэрэв та овог, нэр солигдож байсан бол хэзээ, хаана /эцэг тогтоосон болон овог, нэр солигдсон тухай гэрчилгээтэй эсэх/
-хэрэв эцэг, эхийн хэн нэгний баримт бичигт бүртгэлтэй байдаг бол түүнээс мэдээлэл авах
-4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхээс төрсөн бол олон хүүхэдтэй эхийн дэвтэр ээжүүдэд байдаг тул түүнээс тодорхой мэдээлэл авах боломжтой
2.Үрчлэлтийн бүртгэлийн, эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн, овог, эцгийн нэр, нэр өөрчсний бүртгэлийн лавлагаа авах бол:-төрсний гэрчилгээ
-иргэний үнэмлэх
-анх ямар овог нэртэй байсан тухай мэдэх
-хэзээ хаана, хэдэн настайдаа үрчлэгдсэн, эцгээр овоглосон эсвэл овог ,нэр сольсон тухай мэдэх / үрчлэлтийн, эцэг тогтоолтын, овог нэр өөрчилсний гэрчилгээ байгаа эсэх /
3.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авах бол:
-гэрлэгсдийн иргэний үнэмлэх / овог нэр, регистрийн дугаар /
-гэрлэлт бүртгүүлсэн он, сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
-хэзээ , хаана гэрлэлтээ бүртгүүлсэн нь тодорхойгүй бол гэрлэлт батлуулснаас хойш төрсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ авч ирэх
4.Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа авах бол:
-гэрлэлт цуцлуулагсдын иргэний үнэмлэх / овог нэр, регистрийн дугаар /
-гэрлэлт цуцлалтыг бүртгуулсэн он, сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
-шаардлагатай тохиолдолд гэрлэлтийн баталгааны дугаар, хэзээ хаана батлуулсан мэдээлэл эсвэл шүүхийн шийдвэрийн хуулбар
5.Нас барсны бүртгэлийн лавлагаа авах бол:
-нас барагчийн иргэний үнэмлэх / овог нэр, регистрийн дугаар /
-нас барсныг бүртгүүлсэн он,сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
-1988 оны 5 дугаар сараас өмнө нас барсан хүний хувьд овог, нэр, нас, хэзээ, хаана нас барсан тухай мэдээллийг үнэн зөв мэдэх
-нас барсны гэрчилгээ болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэр нь байгаа бол авч ирэх
6.Иргэний үнэмлэх авч байгаагүй лавлагаа авах бол:
Иргэний үнэмлэх авах 16 наснаас хойш нэг жилээс дээш хугацаа өнгөрсөн бол энэхүү лавлагааг авна. Иргэний паспорт / хуучин улаан / авч байсан иргэнд уг лавлагааг олгохгүй.
-лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
-эцэг, эхийн иргэний үнэмлэх
-байнга оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /одоо үеийн зурагтай/
- сургуульд суралцдаг бол сургуулийн захиргааны зурагтай тодорхойлолт
7.Сэтгэл мэдрэлийн өвчний улмаас иргэний үнэмлэх паспорт/ авч байгаагүй бол:
-лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
-эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх/ паспорт /
-байнга оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт / одоо үеийн зурагтай /
-мэрэгжпийн эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, өвчний түүхийн карт
-халамжийн дэвтэр / группын дэвтэр /
-ЭМД-ийн дэвтэр
-цээж зураг 1 % / одоо үеийн байдлаар /
8.Хорих ял эдэлж байсны улмаас иргэний үнэмлэх / паспорт / авч байгаагүй бол:
-лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
-ял эдэлж, хорих газраас суллагдсан тухай зам явах эсвэл ЦЕГ-ын архивын лавлагаа болон холбогдох бусад баримт бичиг
-оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
-цээж зураг 1% / одоо үеийн байдлаар/
-гэр бүлийн гишүүдийн холбогдох баримт бичиг
9.Гадаадад олон жилээр амьдарч байгаад иргэний үнэмлэх / паспорт / авч байгаагүй бол:
-лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
-гадаад паспорт болон түүнийг орлох баримт бичиг / хил нэвтрэн орж ирсэнийг нотлох/
-оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
-цээж зураг 1% одоо үеийн байдлаар
10.Цэргийн байгууллагад ажиллаж офицерын болон улирсан албан хаагчийн / хувийн/ үнэмлэхтэй байгаад иргэний үнэмлэх / паспорт / авч байгаагүй бол:-1951 оноос хойш төрсөн бол төрсний гэрчилгээ
-офицерын болон улирсан албан хаагчийн үнэмлэх
-тухайн албан тушаалд томилогдсон болон халагдсан тухай байгууллагын тодорхойлолт / тушаал шийдвэр түүнтэй адилтгах баримт бичиг /
-оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт -цээжзураг1% одоо үеийн байдлаар
11.3өрчилтэй иргэний үнэмлэх /паспорт/-ийн зураг тулгаж, баталгаажуулахад доорхи баримтыг бүрдүүлэх :-төрсний гэрчилгээ
-иргэний үнэмлэх дахин авах өргөдөл анкет
-3* 4 хэмжээнийн цээж зураг 2%
-аймаг орон нутгаас шилжин ирсэн тохиолдолд шилжүүлгийн маягт
-шаардлагатай бол нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр цэргийн болон бусад гишүүнчлэлийн батлах, хувийн хэрэг, сургууль төгсөх үеийн монтажны зураг зэрэг тамга тэмдэг, зураг бүхий бусад баримт бичиг
-иргэн өөрийн биеэр ирэх
12.1-р маягтын лавлагаа:
Цагаатгалын нөхөн олговорын асуудал, гадаад улсын харьяат болох эсвэл гадаадад байнга оршин суух эрх авах хүсэлт гаргаж буй 1951 оноос өмнө төрсөн иргэн болон 1988 оны байдлаар эмэгтэй хүн хэдэн хүүхэд төрүүлсэн хэмээн бүртгүүлсэнийг 1-р маягтын лавлагаагаар олгодог бөгөөд лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх байх шаардлагатай.
13.Төрөл садны лавлагаа :
-лавлагаа гаргуулах хүмүүсийн төрөл садныг нотлох төрсний гэрчилгээ
-иргэний үнэмлэх, регистрийн дугаар
-бусад холбогдох мэдээлэл
14. Гэрлэсэн эсэх лавлагаа авах бол:
-гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх
-урд нь гэрлэж байсан бол гэрлэлт цуцлуулсны гэрчилгээ, бэлэвсэн бол эхнэр нөхрийн нас барсан тухай гэрчилгээ , сураггүй алга болсон бол холбогдох шүүхийн шийдвэр
-хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ
Гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлэх иргэнд холбогдох лавлагааг албан бичгээр олгоно.
Гэрлэсэн эсэх лавлагааг зөвхөн гэрлэгсдэд нэг удаа олгоно. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 6 сарын дараа олгож болно.
15.Төрсний бүртгэлд бүртгэлгүй лавлагаа авах бол:
Хуульд заасан хугацаанд хүүхдийнхээ төрснийг улсын бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ авч байгаагүй бол төрснийг нөхөн бүртгүүлэхийн тулд уг лавлагааг авна. Бүрдүүлэх баримт:
-төрөх газраас олгосон төрсний тухай эрүүл мэндийн дэвтэр, үрэгдүүлсэн бол хүүхэд төрсөн эмнэлгийн дүн бүртгэлийн лавлагаа буюу 50-р маягт
-эцэг, эхийн иргэний үнэмлэх
-оршин суугаа хорооны өрхийн бүртгэлд хүүхэд ямар овог, нэр, регистрийн дугаар, баримт бичгээр бүртгэгдсэн талаарх хорооны Засаг даргын тодорхойлолт
-эрүүл мэндийн даатгалын дэвтэр
-эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт
-вакцинд хамрагдсан тухай эрүүл мэндийн дэвтэр
-сургуульд суралцдаг бол сургуулийн захиргааны зурагтай тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг
16.Гадаадад төрж, Монгол улсын төрсний бүртгэлд бүртгэгдээгүй бол :
-хүүхдийн төрснийг нотлох төрсөн тухай эмнэлгийн баримт бичиг.орчуулгын товчоогоор монгол хэл дээр орчуулагдсан байх
-тухайн улсын хил нэвтрэн гарч МУ-ын хилээр орж ирсэн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг
-эцэг эхийн оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
-эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт
Эцэг эхийн хэн нэг нь гадаадын иргэн бол хоёр өөр улсын иргэдийн дундаас төрсөн хүүхдийн төрснийг бүртгүүлэх асуудлаар МУ-ын төрсний бүртгэлд бүртгэгдээгүй лавлагааг олгохын тулд эцэг эхийг заавал байлцуулах бөгөөд шаардлагатай бол иргэншлийн асуудлыг шийдвэрлэсний дараа холбогдох лавлагааг олгоно.
Хүүхэд өөр улсын иргэншил авч, тухайн улсын гадаад паспортоор МУ-ын хилээр нэвтрэн орж ирсэн бол МУ-ын Үндсэн хууль, Харьяатын тухай хууллийн холбогдох заалтуудын дагуу 16 нас хүрсний дараа МУ-ын иргэний бүртгэлд бүргэгдэн регистрийн дугаар авах асуудал шийдвэрлэгдэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын иргэн болсон иргэнд Монгол улсын төрсний гэрчилгээг нөхөн бичиж олгохгүй бөгөөд үндэслэх баримт нь тухайн зарлиг болно.
17.Регистрийн дугаартай холбогдолтой лавлагааг олгоход :

-лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх
-төрсний гэрчилгээ

18.Oршин суугаа хаягийн болон гадаад паспортын лавлагааг төрийн болон төрийн бус байгууллагад зөвхөн албан бичгээр олгооно.Иргэний баримтын архивын лавлагаа нь тухайн хүний аль нэг баримт бичгийг орлохгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдснийг нотлон гэрчлэх эх нотлох баримт болно.

Иргэний бүртгэл нь хувь хүний холбогдолтой баримт бичиг учраас архивын лавлагааг зөвхөн эзэнд нь эсвэл төрсөн эцэг, эх, овог нэгтэй ах, эгч , дүү, баталгаатай гэр бүлийн гишүүнд болон итгэмжлэгдсэн хүнд олгоно.
Хэн болох нь тодорхойгүй , өөрийгөө нотлох баримт бичиггүй хүнд лавлагаа олгохгүй.

Лавлагаа нь 45 хоногийн хугацаанд хүчинтэй тул иргэн та харьяа сум, дүүргийнхээ иргэний бүртгэлийн тасагт хандан иргэний баримтын архивын лавлагаагаар төрсний гэрчилгээ бичүүлэн хадгалах шаардлагатайг анхаарна уу.

Баян-Өлгий аймгийн биеийн тамир спортын газрын товч танилцуулга

Үйл ажиллагааны чиглэл.
1. “Эрүүл байхын үндэс бол хөдөлгөөн” гэсэн уриаг удирдамж болгон хүн бүрт биеийн тамирын дасгал, хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан ойлгуулах замаар иргэдэд бие бялдарын боловсрол, соёлыг эзэмшүүлж биеийн тамир спортоор хичээллэгчдийн тоог жил бүр өсгөх.
2. Нийтийн биеийн тамир, спортыг хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдарыг чийрэгжүүлэх,хөгжлийг хангах чиглэлээр хөгжүүлэн байгууллагааж ахуйн нэгж, хамт олон, хувь хүний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж хөдөлгөөнийг амьдралын хэв маяг, эрүүл байхын үндэс болгоно.
3. Хүн амын бие бялдрын ерөнхий хөгжлийн түвшинг тогтоох сорил авалтыг тогтмолжуулан үр дүнг тооцох.
4. Байгууллага аж ахуйн нэгжид орон тооны болон орон тооны бүс арга зүйчдийг ажиллуулах замаар нийтийн биеийн тамирыг хөгжүүлэн, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх арга замыг нэвтрүүлэх.
5. Аймагт хөгжүүлж болох спортын төрлүүдийг тодорхойлж хөгжих нөхцөл боломжоор хангах, үр дүнд хүргэх, өсвөр үеийн шигшээ багийг Засаг даргын дэргэд байгуулж, дэмжлэг тусалцаа авч ажиллах.
Эрхэм зорилго: Аймгийн иргэдийг эрүүл чийрэг байлгах, тэднийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, тамирчдын амжилт, ур чадварыг улс, олон улс, тид, дэлхий, олимпийн наадмын амжилт, ялалтын түвшинд хүргэж монгол хүний мэдлэг чадвар, бие бялдрын нөөц чадвахыг дэлхий нийтэд нээн харуулахад оршино.
Зорилт: Хүн эрүүл чийрэг, урт удаан амьдрах, амжилт гаргах үндэс нь биеийн тамирын дасгал, хөдөлгөөн тул түүнийг хүн бүр өдөр тутамын хэрэглээ болгон хэвшүүлэх явдал гэдгийг хувь хүн, гэр бүл, хамт олонд сурталчлан ойлгуулах, нийгмийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэх байгууллага иргэдийн оролцоог сайжруулж өргөн түншлэлийг бий болгох замаар нийтийн биеийн тамирын ажил, үйлчилгээг нийтийг хамарсан хөдөлгөөн болгон өрнүүлж, эрүүл аж төрөх ёсыг хүн амын дунд төлөвшүүлэх, спортын төрөл бүрийг хөгжүүлэх нь энэхүү бодлогын зорилт мөн.

Товч танилцуулга.
Аймгийн биеийн тамир спортын байгууллага анх 1945 он хүртэл аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн Хорооны сурталын хэлтэст харьяалагдаж байжээ.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1947 оны нэгдүгээр сарын-15 ны өдрийн тогтоолоор залуучуудын эвлэлийн хорооны дэргэд биеийн тамирын зааварлагч орон тоонд нэг хүнтэйгээ зохион байгуулагдаж 1960 оны 03-р сарын 28 нд биеийн тамир спортын нийгэмлэг нэртэйгээр бие даасан байгууллага болж өөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрчин олны дунд явуулж эхэлсэн.
Тус байгууллага нь үүссэн цагаасаа эхлэн төр засаг, ард түмний эрх ашгийг тууштай хамгаалан хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, өсвөр залуу үеийг эрүүл чийрэг өсгөх, спортод дур сонирхолтой болгох, хүн амын бие бялдарыг чийрэгжүүлэх, бүх нийтийг нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээнд татан оролцуулах, спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх сургалт дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндсэн дээр явуулах түүний үр өгөөжийг сайжруулах, өндөр зэрэгтэй тамирчид бэлтгэх, аймаг, улс орноо олон улсын тавцанд сурталчлах, олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож БТС-ын асуудал эрхэлсэн БТСУ-ын хороогоор дамжуулан БТС-ыг хөгжүүлэх, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж үйл ажиллагааг амжилттай биелүүлж ирсэн түүхтэй билээ.
БТС-ын нийгэмлэг / БТС-ын хороо / нь байгуулагдсанаас хойших 60 гаруй жилийн хугацаанд мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсаны дээр ЕБСургууль, БТС-ын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж ирсэн биеийн тамирын багш, дасгалжуулагч, сэхээтэн нар олноор төрөн гарсан.
Мөн Олимп, тив, дэлхий, олон улс, улсын аварга, бүсийн аварга шалгаруулах уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер, спортын мастер, спортын дэд мастер, зэрэгтэй тамирчид, шүүгчид олноор төрөн гарлаа.
БТС-ын газарт удирдах ажилтанаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд:
  1. 1945-1949 онуудад Ш. Хавдал – 4 жил
  2. 1949-1951 онуудад Д. Хайрат – 2 жил
  3. 1951-1957 онуудад Ц. Замба – 6 жил
  4. 1957-1959 онуудад Б. Равсал – 2 жил
  5. 1959-1960 онуудад Б. Хорхой – 1 жил
  6. 1960-1965 онуудад Ц. Замба – 5 жил
  7. 1965-1967 онуудад А. Зиядабек – 2 жил
  8. 1967-1969 онуудад Н. Цээрэн – 2 жил
  9. 1969-1970 онуудад Т. Хуан – 1 жил
  10. 1970-1971 онуудад Ц. Замба – 1 жил
  11. 1971-1972 онуудад Ц. Саманд – 1 жил
  12. 1972-1978 онуудад Ш. Зухай – 6 жил
  13. 1978-1984 онуудад С. Берденбек – 8 жил
  14. 1984-1992 онуудад А. Хасихан – 8 жил
  15. 1992-1993 онуудад Е. Зангар – 1 жил
  16. 1993-2000 онуудад Н. Баяр – 7 жил
2000 - оноос одоог хүртэл Монгол, Казахстан улсын гавьяат тамирчин, Улсын харцага, МҮОХ-ны гишүүн О.Бахытын удирдлагын дор ахлах дасгалжуулагч, дасгалжуулагч 8, ня-бо, нярав, сахиул, үйлчлэгч зэрэг 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Гадаад харилцаа.
Баян-Өлгий аймгийн БТС-ын газар нь хөрш зэргэлдээ ОХУ-ын Горнай-Алтай муж Кош-Агаш районы болон Казахстан улсын биеийн тамир спортын байгууллагатай хамтран ажиллаж казах күрес, сонгомол бөхийн барилдаан болон бокс, волейбол, ширээний теннис, тогыз хумалахын төрлүүдээр ази тивийн болон олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулахад хамтарсан бэлтгэл сургуулилт хийж туршлага солилцож тухайн тэмцээнүүдэд баг тамирчдаа бэлтгэн оролцуулж байна.


Шинэ томилогоо

Орон нутгийн ИТХ –ын ээлжит сонгуулийн үр дүнгээр аймгийн удирдлагууд шинээр сонгогдон Шинэчлэлийн Засгийн газрын бодлого чиглэлийг хэрэгжүүлэх ажлын алхамаа хийж эхэллээ. Энэ хугацаанд Аймгийн Засаг даргын захирамжаар:
Аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг орлон гүйцэтгэгчээр Т.Манкей,
Засаг даргын дэргэд Худалдан авах ажиллагааны алба байгуулагдаж, албаны даргын үүргийг орлон гүйцэтгэгчээр Х.Саулеш,
Өлгий сумын Засаг даргаар Ө.Хабай,
Алтай сумын Засаг даргаар Х.Айдос,
Баяннуур сумын Засаг даргаар К.Ерболат,
Бугат сумын Засаг даргаар Х.Ержанат,
Булган сумын Засаг даргаар Х.Шынарбек,
Сагсай сумын Засаг даргаар С.Хонаев,
Толбо сумын Засаг даргаар Б.Ануарсадет,
Улаанхус сумын Засаг даргаар Ж.Силамбол,
Цэнгэл сумын Засаг даргаар  Т.Ташкен нар томилогдлоо.
Мөн Аймгийн ЗДТГ-ын зарим хэлтсүүдийн дарга нарын томилогоо хийгдэж,ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Ерия, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Хайратхан болон ЗДТГ-ын Аж ахуйн тасгийн даргаар М.Бейбитхан нар томилогдон ажилдаа ороод байна.
Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудаас:
Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгчээр А.Ахжархын томилогдон ажилдаа ороод байна. Харин Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргаар Х.Бейсен Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар томилогджээ. 
ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба
Эх сурвалж: http://bayanulgii.gov.mn 


Аймгийн арслан Б. Баатарцол: Бөх хүн ямар байх ёстой, яаж бэлтгэл хийдэг гээд бүх л зүйлийг алхам тутамдаа суралцаж явна даа


-Таны төрж өсөн нутаг ус, бага насны тань тухай яриагаар ярилцлагаа эхэлье?
-Би Баян-Өлгий аймгийн Булган суманд төрж өссөн. Сумандаа дунд сургуулиа дүүргэсэн.
-Баян-Өлгий аймаг маань олон үндэстэн амьдардаг нутаг. Та ямар үндэстэн нь билээ?
-Манайх казак, урианхай, дүрвэд, тува гээд дөрвөн үндэстэн амьдардаг аймаг. Би урианхай үндэстэн л дээ.
-Аав ээж, ах дүүсийнхээ тухай ярихгүй юу?
-Аав ээж минь жирийн нэг малчин хүмүүс л дээ. Одоо ч гэсэн нутаг орондоо малаа маплаад л амьдарч байгаа. Манай аавыг Батчулуун, ээжийг Лхамхүү гэдэг. Олон хүүхэдтэй бужигнасан л айл. Бид эцэг эхээс есүүлээ л дээ. Би дээрээ нэг ах, нэг эгчтэй, айлын 3 дахь хүүхэд.
-Хүү нь олон уу, охид нь олон уу?
-Манайх 7 хүү, 2 охинтой айл.
-Та бөхийн удамтай юу?
-Бөхийн удам гэж нэг их айхтар онцлох зүйл байдаггүй юм аа.Харин бяр тэнхээ ихтэй хүмүүс байсан гэж ярьцгаадаг. Тэрнээс биш яг барилдаад цол чимэг авсан нь ховор доо.
-Та хэдий үеэс барилдаж эхэлсэн бэ?
-Дунд сургуульд байхдаа нэг их барилдаж байгаагүй ээ. Харин хичээл номондоо гайгуй хүүхэд байсан. Вөх болно гэхээсээ илүү ямар мэргэжилтэй болох вэ гэж л их боддог байж дээ. Тэгтэл бие минь өвдөөд хичээл сургуулиасаа нэг жил завсардсан. Тэр үеэс л бэптгэл хийж эхэлсэн л дээ. Бэлтгэл хийгээд эхэлсэн чинь бие ч сайжирсан, би өөрөө ч бөхөд дурлаж, сонирхоод дунд сургуулиа төгсөөд бөхийн сургуульд орж энэ спорттой холбогдсон юм.
- Дунд сургуулийн биеийн тамирын багш нар нь хүүхдүүдийг бөхийн зам руу хөтөлсөн түүх их олон байдаг. Танай суманд болон танд тийм багш байв уу?
-Манай сум бөх нэг их хөгжөөгүй газар л даа. Дэвжээ, секц дугуйлан, мэргэжлийн багш байдаггүй байлаа. Харин намайг 9-р ангад орох жил шинэ багш ирсэн. Хүмүүс сайн мэддэг юм аа, "том партай" Хурматбек гэж аймгийн арслан цолтой сайхан бөх бий. Нэгүе хотод заал танхимд сайн барилдаж байсан. Тэр хүн бөхийн сургууль төгсөед манай суманд биеийн тамирын багшаар ирсэн юм. Өөрөө барилдцаг, бас бөхийн сургууль дүүргэсэн болохоороо ирэнгүүтээ л секц дугуйлан хичээллүүлж эхэлсэн хэрэг. Хурматбек багшаараа анх бөхийн эрдэм заалгаж, бөхөөр хичээллэх үүд хаалга минь нээгдсэн. Багш маань одоо ч нутагтаа бөх болох сонирхолтой хүүхдүүдийг бэлдэж байгаа.
-Та үеийнхэн дотроо бие бялдраар хэр байв?
-10 жилдээ том биетэйд л ордог байсан. Харин хотод ирээд том том бехчүүдийн дунд орохоор жижигтээ  л орчих юм байна шүү дээ /инээв/.
-Оюутан цагийнхаа дурсамжаас хуваалцвал. Бөхийн сургуулийн оюутнууд ч барилдахыг ёстой "үзүүлж егнө" биз дээ?
-Хотод орж ирэад бөхийн Шонхор дээд сургуульд орж суралцсан. Манай ангид газар газраас ирсэн 50 хүү орж байлаа. Тэд нартайгаа хамт номын дуу сонсож, барилдаж,ноцолдсоор оюуган ахуй цаг минь өнгөрсен. Оюутан болсон жилээ анх цагаан сараар бөхийн ергөөнд залуу бөх гарч барилдаж байлаа. Нэгэнт энэ спортыг сонгоод бэлтгэл хийж эхэлсэн болохоор амжилт гаргахын төлөө л явна шүү дээ, тийм ээ? Хэсэг хугацааны дараагаас бөхөө бага багаар ойлгож, мэдэрч эхлэхээр бүр л амтанд нь орж одоо бол бүх амьдралаа зөвхөн бөхдөө зориулаад л явж байна даа.
-Бэлтгэл хийж эхэлснээсээ хойш хэдий хугацааны дараа бөх болж болох юм байна гэсэн урамшил төрсен бол...?
-Нэгдүгээр курст байхдаа цагаан сарын барилдаанд анх барилдаад О.Одгэрэл заантай таарсан юмдаг. Тухайн үед давна гэсэн ойлголт байгаагүй. Харин уналгүй удах юмсан л гэж хичээсэн. Цагаан сарын барилдаан зурагтаар гардагболохоор удаахан шиг ноцолдож байгаад зурагтаар нэг гарчих юмсан, нутаг орныхон үзнэ гэсэн бодолтой л үзээд байлаа шүү дээ / инээв/. Харин хоёрдугаар курст ороод л бөх болж болмоор санагдаж эхэлсэн дээ Анги дотроо ч бэлтгэл сайн хийдэг, гайгүй барилддагуудын тоонд орж эхэлсэн. Манай ангиас у.а Ө.Даваабаатар, бас аймгийн арслан, заан цолтой бөх нэлээд хэд төрсөн. Тэр үед у.з Ц.Мягмарсүрэн багшийгаа дагаж "Хүч" слорт хороон дээр очиж бэлттэл хийнэ. Тэгсэн нэг удаа "Хүч" дээр барилдаан болоод би у.х М.Батжаргал, у.з Д.Рагчаа хоёрыг дараалаад давчихсан юм. Нэг өдөр улсын цолтой хоёр том бөхийг давж шөвгийн дөревт үлдээд их ч урам зориг орсон доо. Улсын цолтой бөх давчихсан гээд бодохоор сэттэл санаа хүртэл шал өөр болоод, бэлтгэл сургуулиа улам сайн хийж байгаа юм чйнь.
-Нээрээ, та чинь Мягмарсүрэн зааны гарын шавь юм билээ. Хэзээ, хаана ямар учралаар багштайгаа анх танилцаж байв?
-Ховд аймгийн Мөнххайрхан сум манай сум хоёр залгаа нутаг л даа. Мөнххайрхан гэж манай урианхайчуудын шүтаэн болсон сайхан уул бий. Тэр уулын наад талд манай Булган сум, цаад талд нь Менххайрхан сум байдаг юм. Тэр суманд нэг хийд байгуулагдаад бэсрэг наадам хийсэн. Тэнд манай сумаас хоёр бөх очиж барилдсаны нэг нь би. Хотоос Мягмарсүрэн заан, Амартүвшин харцага, Лхагвасүрэн начин гээд Ховдын бөхчүүд бараг бүгд очсон байсан. Тэр барилдаанд гайгүй барилдаж дөрөвт үлдээд Лхагвасүрэн начинд унахад минь Мягмарсүрэн багш намайг дуудаж уулзаад "Чи хотод очиж бөхийн сургуульд ор, би тусалж дэмжье" гэсэн. Тэгээд намар нь хотод ирээд багшийнхаа гэрт том хүүхэд нь юм шиг л амьдардаг болсон. Гэрт нь амьдрахын зэрэгцээ бөх хүн ямар байх ёстой, яаж бэлтгэл сургууль хийдэг, биеэ, амьдралаа яаж авч явдаг гзэд бүх л зүйлийг багшаасаа алхам тутамдаа суралцаж ирсэн дээ.
-Мягаа заан хэр чанга багш вэ?
-Багш чанга шүү. Бэлтгэлийн үеэр цаг барихаас эхлээд нэлээд хариуцпагатай. Зам түгжирлээ, энэ тэр гэсэн шалтаг бол сонсохгүй шүү. Бэлтгэлтэй л гэсэн бол цагтаа л эхэлнэ. Хоцорвол хэн ч бай зохих шийтгэлээ аваад л явна. Ер нь багш чанга байж л тамирчин амжилт гаргадаг юм болов уу гэж анзаардаг юм. Тийм болохоор би өөрөө ч бүх зүйлдээ хариуцлагатай хандахыг хичээдэг.
-Аймгийн цолнуудаа хаана, хэзээ авлаа?
-2007 онд аймагтаа очиж барилдаад үзүүрлэж, аймгийн заан болсон. 2008 онд дахиж очиж түрүүлэад аймгийн арслан болсон. Тэрнээс хойш аливаа барилдааныг таслачихгүй, аль болох боломжоороо барилдаад явах зорилготой. Ер нь аливаад шантралгүй явсан хүн л амжилтанд хүрдэг гэж боддог доо.
- Таны аймгийн заан, арслан болсон нь тодорхой хэмжээний зорилгын үр дүн гэж бодож байна?
-Тийм ээ. Бөхийн цол маань сумын заанаас эхэлсэн. Нэгдүгээр курсээ төгсөөд нэг их том бөх болчихсон юм шиг л бодогдоод аймгийн цол л санаанд багтаад байлаа. Тэгсэн очиж барилдаад хоёрын даваанд уначихсан. Тэр шөнөдөө гарч давхиад сумандаа очоод маргааш нь барилдаад түрүүлж, сумын заан болж байлаа. Дараа жил нь цолоо ахиулж чадаагүй. Ховдын наадамд барилдаад тавын даваанд унасан. Тэгээд 3-р курст байхдаа аймагтаа очиж барилдаад аймгийн цол авсан нь тэр.
-Сумын заан, аймгийн заан, аймгийн арслан цолуудыг авахдаа алинд нь илүү их баярласан бол...?
-Аймагт тав давчихаад л их баярлаж байсан даа. Ямар ч байсан аймгийн цолны босго алхаж байгаа гэдэг утгаараа тэгж их баярласан юм болов уу даа. Тэр баярласан сэттэлээрээ цааш барилдаад л аймгийн заан болж байлаа. Тэгэхэд Говь-Алтайн Багахүү түрүүлж арслан болж байсан юм.
-Аймгийн арслаи болсныхоо дараагаас л улсад барилдаж эхэлсэн YY?
-Тэгсэн. Арслан болсныхоо дараа жил нь дахиж аймагтаа очиж барилдаад үзүүрлэсэн. Тэрнээс хойш улсад 2 жил барилдсан, энэ жил 3 дахь жилээ барилдах гээд л байж байна даа.
-Улсад яаж, яаж барилдлаа?
-Хоёр даваад л гурвын даваанд бүдэрчихээд байгаа. Эхний жил улсын начны аманд очоод, ноднин аймгийн цолтонтойгоо нугалаанд таараад унасан. Улсын наадам гэдэг өөрөө их өер босготой.  Гаднаас харахад болоод л байгаа юм шиг хэрнээ болж өгөхгүй, барилдаан тоггвортой биш болчихдог. Наадам гэж бодож биеэ чангалж зогсож байгаад л уначихна. Тийм болохоор энэ жилээс арай өөр бэлтгэл хийж, биеэ, арга барилаа өөрчилье гэж бодсон. Мягмарсүрэн багш маань "Чи эхлээд өөрийгөө ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол чи сайн барилдахгүй" гэж хэлдэг юм. Тэгээд ч тэр үү сүүлийн үед овоо тайван, биеэ барихгүй, чөлөөтзй барилдаж байгаа.
-Сая "Нутгаа дуурсгана" барилдаанд та болон танай багийнхан их сайхан барилдсан шүү. Хүмүүс ч их дэмжиж байсан?
-Нутгаа дуурсгана барилдааныг 2010 онд  анх болоход манайх Эрдэнэт, Дархантай хамтарч нэг баг болж орсон. Тухайн үед 50:50 хувьтай л барилдсан. Харин энэ жил манай аймгаас 4-5 аймгийн цолтон шинээр төрчихсөн, дангаараа баг бүрдүүлж орлоо. Байр эзлэх, шагнал авахдаа гол биш хамгийн гол нь залуучуудаа энд оролцуулъя, олон хүнтэй барилдуулж, барилдаан үзүүлье гэж дэвжээний удирдлагууд маань, бөхчүүд маань ярилцаад бүрэн бүрэлдэхүүнээрээ орсон нь энэ. Тэр хэрээрээ боломжийн амжилттай, сайхан барилдацгаалаа гэж бодож байгаа. Таван аймагтай барилдсанаас эхний 3 аймагтай гэхэд 2-4 давааны зөрүүгээр ялагдсан. Мэдээж дандаа аймгийн цолтой болон залуучуудаар багаа бүрдүүлсэн болохоор бага зэрэг туршлагагүйтсэн тал ч бий.
-Увс аймгийн багтай ч гэсэн сайн барилдсан шүү?
-Тэгсэн. Хоёр тойрогт нь 3:3-аар тэнцээд сүүлийн тойргуудад 4:2,5:1-ээр ялагдсан л даа. Говь-Алтайтай ч боломжоороо л барилдсан. Ямар ч байсан 5 аймагтай барилдаж, үүргзэ биелүүлсэн. Зооноосоо гарсан, гараагүй гэхээсээ илүү эалуучуудад маань хэрэггэй сайхан барилдаан боллоо гэж үзэж байгаа.
-Бас хэсгийн барилдааны хамгийн олон даваа авсан бөхчүүдийн нэг нь та байлаа?
-Миний хувьд эхний барилдаануудад боломжийн барилдаад сүүлд Говь-Алтайн багтай барилдах өдөр бага зэрэг гэмтлийн улмаас барилдаж чадаагүй.
-"Таван богдын бүргэдүүд" дэвжзз байгуулдсанаар бөхчүүд та нарын хувьд хэр үр өгөөжгэй байна?
-Манай дэвжээ байгуулагдаад хоёр жил болж байна. Улсын харцага О.Бахыт гуайгаас хойш аймгаас маань улсын цолтон төрөөгүй 30 гаруй жил болчихсон байгаа. Бас бөхөөр бариддах сонирхолтой залуус их олон болсон зэргийг нутгийн маань бөхөд сэтгзлтэй бизнесмэнүүд олж харж, тэгзэд Таван богдын бүргэдүүд" дэвжээг байгуулсан. Ингэснээр хүмүүсийн хандлага их өөр болж эхэлж байна. Залуучуудад бэлтгэл хийх боломж нээгдлээ. Энд бэлтгэл хийсэн залуучууд маань аймагтаа очиж барилдаад цол авахар нутагтаа байгаа эалуучуудац ч гэсэн энд ирж дэвжээнд хамрагдах, бэлтгэл хийх урам зориг их нэмсэн гэж бодож байгаа. Цаашдаа дэвжээнээс маань олон сайхан цолтнууд төрөх байх аа.
-Танай дзвжээний удирдлагаар ямр хүмүүс ажилладаг вэ?
-Дэвжээний тэргуүнээр Нурлат гаж хувиараа бизнес эрхэлдэг залуу ажиллаж байгаа. Анх Жангабил, Жолбарс, Хуандак гээд 4-5 залуу сууж байгаад ярилцаад дэвжээ байгуулахаар болсон гэдэг юм. Дасгалжуулагч багшаар К.Канат гэж аймгийн арслан ажилладаг. Бөх сонирхогчид андахгүй байх аа. Нэг үе их сайн барилддаг байсан юм. Айдос арслан, усын арслан бид нар бол бэлттэлийн үеэр өөредийн мэдэх чадах зүйлээсээ залуучууддаа хэлж өгөөд л явцгааж байна даа.
-Бэлтгэлээ хаана, хэзээ хийж байгаа вэ?
-Их засаг их сургуулийн зааланд 1, 3, 5 дахь өдрүүдэд 17 цагаас бэлтгэлээ хийж байгаа. Би бас байнга дэвжээнийхэнтэйгээ бэлтгэл хийгээд байж чаддаггүй юм аа. Багштайгаа ихэвчлэн хийнэ. Багш маань надтай тулж ажиллаж байгаа болохоор өдөр өдрийн хуваарь гаргаад түүнийхээ дагуу ярьж байгаад хаана очиж хийх боломжтой байна, тэнд очоод л хийдэг. Би бас ХЦ-ийн 0165-р ангийн бөх. Тийм болохоор "Хилчин" спорт хороон дээрээ заримдаа очино. Тэгээд багш нараасаа мэдэхгүй чадахгүй зүйлээ асууж зөвлөөд, заалгаад бэлтгэлээ боломжийн хэмжээнд л хийж байгаа даа.
-Хүчний бэлтгэл хэр хийдэг вэ?
-Долоо хоногт 2 л хийдэг дээ. Бусад өдөр нь дэвжээний бэлтгэлээ хийнэ. Ер нь хүчний бэлтгэл арай түлхүү хийчихээр биеийн уян хатан чанар алдагдаад, хатуураад байх шиг санагддаг. Би тийм ч том биетэй бөх биш. Бөхчүүдийн жин масс их болчихсон болохоор барьц сонгоод, золгоод хүн хаяна гэхэд хэцүү. Тийм болохоор биеийнхээ онцлогт тохируулаад хурд, уян хатан талын бэлтгэл түлхүү хийж байна даа.
-Та нэг их жин нэмдэгтүй, нөгөө хүмүүсийн хэлдгээр "яргай" биетэй бөх юмуудаа?
-Миний жин нэг их огцом нэмэгдзэд байдагтүй юм аа. Одоо бараг 6-7 жил бэлтгэл хийлээ. Жилд дээд тал нь 5 кг орчим л нэмэгддэг юм. Гэхдээ нэг үеийг бодвол боломжийн нэмэгдчихсэн байгаа. Анх аймгийн арслан болохдоо 82-83 орчим кг жинтэй л байлаа. Одоо 105 орчцм кг байгаа. Дийлэнх бөхчүүдтэй харьцуулвал "нарийхан" бөхчүүдийн тоонд л орох байх /инээв/. Гэхдээ энэ жин маань биед төвөгтүй, ерөнхийдөө таарчихсан жин. Өндөр 180 см байдаг юм.
-Та ямар мэхийг голлож хийдэг вэ?
-Анх зүүн талдаа мушгиж тонгордог л ганц мэхтэй байлаа. Ямар ч хүнтэй барилдсан мушгиад л тонгорчихно. Тэгсэн хотод ороод ирсэн чинь өнөө мэх маань орохоо больчихсон. Хүмүүс ганц нэг унаад л мэддэг болчихоороо хариулах аргаа олчихдог юм шиг байгаа юм. Харин сүүлийн үед хонгодох мэхийг нэлээд хийж байгаа. Тэгээд болвол давхар хамах, бариа зөрөөн дээр тонгорно.
-Одоо ямар мэхийг хийж сурах гэж "хорхойсч" байна вэ?
-Багш нар янз бүрийн мэх заадаг. Тэр болгоноос сурах нь ч бий, сурахгүй нь ч бий. Анх өмсөх мэхийг хааяа хийдэг байсан. Өмсөөд дор нь дарагдаж унасаар байгаад хийхээ больчихоод байгаа. Уг нь өмсөх мэх хийж чадвал их гоё мэх санагддаг юм. Бас rap ачих мэхийг хийх гэж их оролддог.
-Барилдааны арга барилын хувьд өөрийгөө тодорхойлвол?
-Одоо эргээд бодож байхад би нэг арга барилаар 5-6 жил барилдчихсан юм уу даа гэж санагддаг. Би ямар ч хүнтэй таарсан энэ мэхээ л хийнэ гээд зүтгээд байдаг, тэгсэн нөгөех нь болдоггүй. Болохгүй бопохоор л уначихдаг. Нэг ёсондоо өөрийгөө задалж, өөрийгөө хөгжүүлэхгүй яваад байсан юм болов уу гэж бодогдоод байгаа. Намайг нэгдүгээр курст ирэхэд л багш хэлж байсан. Хүн биеэрээ мэдрээгүй зүйлээ хичнээн яриулаад ойлгодоггүй юм билээ. Харин 5-6 жил барилдаад биеэрээ мэдрээд ирэхзэрээ одоо ойлгож эхэлж байна. Уг нь анх багшийг хэлж байхад нь ойлгоод барилдаанаа өөрчлөөд явсан бол арай өөр барилдах байсан ч юм болов уу гэж бодогддог л юм.
-Шантрах үе байв уу?
-Тийм зүйл гараагүй ээ. Үргэлж багшийнхаа дэргэд байлаа. Бөхийн орчин, бөхийн гэр бүлд байсан минь надад их нөлөөлсөн гэж боддог. Магадгүй би бөхийн биш орчинд байгаад оюутны байр юм уу, бөх биш айлд амьдраад бэлтгэл сургуупь хийх гэж зүтгэсэн бол шантараад буцчих байсан ч юм билүү. Орчин нөхцөл нь бүрдээгүйгээс болоод бөхөе орхичихсон залуус зөндөө л байдаг шүү дээ. Хоёрдугаарт би өмнөө зорилго тавьж зүтгэсэн. Зорилготой хүн шантрах эрхгүй байдаг байх аа. Бага сага гэмтэл бэртэлээс болж бэлтгэл завсардах үе байсаан.
-Бөхөд бүхнээ зориулж яваа залуусын маань хувьд ар гэр, амьдралаа аваад явах нехцөл боломж нь хэр байгаа вэ?
-Ажил төрөл хийхгүйгээр хот газар амьдрана гэдэг амаргүй л дээ. Хотын амьдралын өдөр тутмын зарлага ямар билээ. Би сургуулиа төгстөлеө багшийндаа амьдарсан. Төгссөнийхөө дараа эхнэртэй ч болсон. Тэгээд яаж тусдаа гарах вэ, амьдралаа яаж авч явах вэ гээд л. Эхнэртэй болсноо багшдаа ч хэлж чадалгуй нуугаад яваад байдаг. Тэгж яваад нэг л едөр багшдаа хэлээд тусдаа гарсан даа. Тамирчин хүнийг хамгийн гол нь гэр бүлийнх нь хүн ойлгож дэмжиж байж амжилт гаргадаг юм болов уу гзж боддог. Бид чинь бэлтгэл, бэлтгэл гээд өдөржин л явчихна. Ар гэрийн асуудлаа орхигдуулах үе гарна. Би чинь зан чанарын хувьд нэлээд тайван талдаа хүн. Болно доо л гээд явж байдаг юм. Энэ зангаасаа болоод зарим талаар шүүмжлүүлэх үө гарна аа. Гэхдээ боломжоороо л болгоод, зохицуулаад явахыг хичзэдэг. Манай гэр бүлийн хүн намайг их ойлгож дэмждэг. Бас хөдөөнөөс аав ээж, ах дүүс минь хоол, махыг минь таслахгүй зөөчихнө. Өнөөдөр мах худалдаж идэхгүй байна гэдэг маань өөрөө их том асуудал болчихоод байна шүү дээ, тийм ээ?
-Тийм шүү. Гэргий тань ямар мэргэжилтэй, аль нутгийн бүсгүй вэ?
-Манай хүн Баян-Өлгийн Буянт сумын хүн. МУИС-ийн сэтгүүлчийн анги төгссөн. Одоо дахиад сурч байгаа. Оюутны ширээнээсээ гараагүй л яваа.
-Би түрүүн таниас хамгийн их баярласан барилдаан гэж асуусан. Тэгвэл одоо хамгийн их харамсал дагуулсан барилдааныг тань сонирхмоор байна?
-Харамссан барилдаан байна аа, байна. Тэрэн дотроос би аймагт түрүүлчихээд дараа жил хурц арслан болчих юмсан гэж аймагтаа дахиж очиж барилдсан юм. Тэгээд Цэнгэл сумын заан залуутай түрүү булаалдахаар үлдлээ. Тэгэхэд би хурц арслан болчихлоо л гээд бодсон. Тэр их том алдаа болсон.
-Түрүүлэх нь тодорхой гээд бүр тайвширчихсан уу?
-Тухайн үедээ сэтгэл санаа тэгширээгүй байсан юм уу, гараад    барилдаандаа анхааралгүй давах гээд л яарчихсан. Хонгодож хөөж яваад наана нь сунаад, тэгээд би давсан, би давсан гээд л бөөн маргаан болсон л доо. Тэр үнэхээр хариуцлагагүй барилдаан шүү.
-Тийм байна. Уг нь хурц арслан болчихсон бол...?
-Харин тийм ээ. Гэхдээ би аймагт 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн амжилтаараа арслангууд дотроо эрэмбэ нэлээд дээгүүр байгаа. Ингэж амжилтаар эрэмбэлсэнийг зөв гэж боддог. Эрэмбэ нь наадмаар ч тэр бөхийн өргөөний барилдаанд ч тэр их нөлөөлж байгаа юм шиг санагддаг.
-Энэ жил та ямар түвшинд барилдсан гэж дүгнэж байгаа вэ, өөрийгөө?
-Миний хувьд аймаг цэргийнхний барилдаанд эрэмбэ дээгүүр учраас ам авч барилдах боломж гарч ирсэн. Өөрсдийнхөө барилдаанд сайн барилдана гэдэг тухайн жилийн өнгө чансааг тодорхойлдог гэж боддог. Тиймээс өнөө жил би өөрийгөө сайн барилдсан гэж дүгнэж байгаа. Хоёр удаа дөрөвт, гурван удаа наймд үлдсэн. Улс, аймгийн цолтнууд ордог томоохон барилдаануудад ч гэсэн ерөнхийдөө дөрвеөс дээш давж л барилдсан байна лээ. Өмнөх жилүүдийн барилдаантайгаа харьцуулвал гайгүй амжилт л даа.
-Одоо таны өмнө улсын цолны босго байна. Тэрийг давах чин хүсэл эрмэлзлэл таны ойрын зорилго байгаа байх?
-Мэдээж    бөхөөр хичээллэсэн хүн болгон улсын цолонд хүрчих юмсан, цолоо ахиулах юмсан, том цолонд хүрэх юмсан гээд л бэлтгэл хийдэг шүү дээ.Улсын цол гэдэг маань өөрөө зүгээр ч нэг авчихдаггүй, том босго, том шалгуур байдаг гэж боддог. Заалны барилдаанд сайн барилдлаа гээд цол авчихдаг асуудал биш шүү дээ. Улсын наадам бол анх барилдаж байгаа хүн сүрдмээр, цаанаа л нэг цог золбоотой, хийморьтой шүү. Ер нь бүх юм тэгширч байж л цол авдаг болов уу. Миний хувьд мөн л бусдын адил улсын цолны босгоор алхчих юмсан гээд л хичээгээд бэлтгэл сургуулиа хийж яваа. Бөх хүн амжилт гаргана гэдэг зөвхөн хувь хүний асуудал биш. Цаана нь нутаг бүл, хамт олон гээд олон хүний итгэл байгаа. Ялангуяа нутаг орныхоо нэрийг гаргана гэдэг бол маш өндөр үүрэг хариуцлага байдаг. Улсын цол өөрөө том шалгууртай болохоор цаг нь болохоор л авах байх.
-Энэ дашрамд хүмүүст мэндчилгээ дэвшүүлэх боломжтой?
-Юуны өмнө төрүүлж өсгөсөн аав ээж хоёртоо, ах дүү нартаа, у.з Ц.Мягмарсүрэн багшдаа баярлаж явдгаа хэлье. Дотроо байнга баярлаж, талархаж явдаг хэрнээ яг ам нээгээд баярлаж явдаг шүү гээд хэлээд байдаггүй юм байна. Багшийнхаа итгэл найдвар, заасан зөвлөсөн бүхнийг биелэхийн төлөө л зүтгэнэ дээ. Бас Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн хамт олондоо, нутаг усныхандаа, найз нөхөддөө, ХЦ-ийн 065-р ангийн хамт олондоо бүгдэд нь баярлаж талархаж явдгаа уламжилъя.
-Та бол улсын цолны тааварт нэрлэгддэг сайн арслангуудын нэг. Дараа улсын цолтойгоор    манай  уншигчидтай дахин уулзахын ерөөл дэвшүүлье.
-Баярлалаа. Тэр ерөөл бат сайхан оршиг ээ.
Эх сурвалж: http://www.sonin.mn/


Deck the Halls (Монгол хэлээр)


Шууд үзэх

Хэрэв гарахгүй байвал flash player татаж авна уу

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Булган сумын Оюутаны Зөвлөл нь 200оны 12 дугаар сарын 05-нд засаг дарга Х.Шынарбек, МУИС-ийн оюутан Д.Кадирбек нарын санаачилгаар нийт 7 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд түүнээс хойш оюутнуудтайгаа нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, тэдний хүсэл сонирхол чин эрмэлзлэлийг зорилгоо болгон ажиллаж ирсэн түүхтэй. Булган сумын Оюутан Зөвлөл нь тус сумаас суралцаж буй 150 гаруй оюутны эрх ашиг, хүсэл сонирхлыг хамгаалж, аливаа олон нийтийн ажилд оролцоход нь байнга дэмжиж ажилладаг ба Монгол улсын үндсэн хууль, ТББ-ын тухай хууль зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, сумын оюутнуудын дуу хоолой, ашиг сонирхолыг нийгэмд хүргэх, ашигтай ажиллагааны талаарх судалгаа шинжилгээ боловсруулах, ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах, оюутнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх үндсэн зорилго бүхий үйл ажиллагаагаа төрөөс хараат бус өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг, гишүүнчлэлтэй, ашгийн төлөө бус байгууллага мөн.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
     Булган сумын нийт оюутнуудынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний чөлөөтэй сэтгэх өрсөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх хамт олныг үнэлэх, тэднийг идэвхжүүлэхэд оршино. Мөн оюутан залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, чөлөөтэй сурч боловсроход нь чиглэсэн нийтэд ил тод үйл ажиллагаа явуулахыг зорилго болгоно.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
  1. Сумын оюутнуудын дуу хоолой , үзэл бодлийг нийгэмд хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах
  2. Оуютнуудын төлөвшил , боловсролд  хувь нэмэр оруулах сургалт зохион байгуулах
  3. Нийт оюутнуудыг нээлттэй хөгжихөд бүх талаар дэмжин туслаж ажиллах
  4. Мэдээ, мэдээллийг цаг тухайн үед нь хүргэх
  5. Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
  6. Эрэм шинжилгээ соёл урлаг, спортын арга хэмжээнд идэвхитэй оролцуулах
  7. Оюутны зөвлөлийн үйл ажиллагаа, идэвхи санаачлагыг сайжруулах, суртчилах
Булган сумын оюутны зөвлөлийн бүтэц нь гурван удаа өөрчлөгдсөн ба одоогоор дараах оюутнууд ажиллаж байна


 
back to top