ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 5 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймгийн уугуул иргэдийн үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явууж буй Төрийн бус байгууллагууд хамтран “Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжил – бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Наурыз айсуй

Казахын уламжлалт баяр наурыз гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Наурыз буюу хаврын баярыг тохиолдуулан маргааш Баян-Өлгийчүүд Сүхбаатарын талбайд баярын өдөрлөг хийхээр болжээ.

Зургийн цомог [ Сөнхөл баг ]

Булган сумын анхны багуудын нэг нь Сөнхөл баг юм. Тус баг нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Үенч сумтай тус тус хиллэдэг. Дотроо Сөнхөл, Улаанхус гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагтай. Доор тус багийн үзэсгэлэнт байгалийн зургаас орууллаа.

Булган гол

Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумдын нутгийн дундуур урсаж улмаар улсын хил даван Оронго голд цутгадаг. Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах гол юм. Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтанд авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна.

Булган сумын танилцуулга.

Булган сум анх 1938 онд 8- р сарын-08 өдөр улсын бага хурлын тэргүүлэгчид СНЗ 50-р шийдвэрээр, Ховд аймгийн харьяанд Хужирт сум нэртэйгээр анх Сайхан гэдэг газарт байгуулагдаж байжээ. Нийт 8 багтай 6000 гаруй хүн амтай Урианхай, казах гэсэн үндэстэн, ястанууд амьдардаг. Булган сум Монгол алтайн уулын бүсэд баруун талаас хятад улс, хойт талаасаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, зүүн өмнөд талаас Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумтай тус тус хиллэдэг.

Showing posts with label Бөхчүүд. Show all posts
Showing posts with label Бөхчүүд. Show all posts

Аймгийн арслан Б. Баатарцол: Бөх хүн ямар байх ёстой, яаж бэлтгэл хийдэг гээд бүх л зүйлийг алхам тутамдаа суралцаж явна даа


-Таны төрж өсөн нутаг ус, бага насны тань тухай яриагаар ярилцлагаа эхэлье?
-Би Баян-Өлгий аймгийн Булган суманд төрж өссөн. Сумандаа дунд сургуулиа дүүргэсэн.
-Баян-Өлгий аймаг маань олон үндэстэн амьдардаг нутаг. Та ямар үндэстэн нь билээ?
-Манайх казак, урианхай, дүрвэд, тува гээд дөрвөн үндэстэн амьдардаг аймаг. Би урианхай үндэстэн л дээ.
-Аав ээж, ах дүүсийнхээ тухай ярихгүй юу?
-Аав ээж минь жирийн нэг малчин хүмүүс л дээ. Одоо ч гэсэн нутаг орондоо малаа маплаад л амьдарч байгаа. Манай аавыг Батчулуун, ээжийг Лхамхүү гэдэг. Олон хүүхэдтэй бужигнасан л айл. Бид эцэг эхээс есүүлээ л дээ. Би дээрээ нэг ах, нэг эгчтэй, айлын 3 дахь хүүхэд.
-Хүү нь олон уу, охид нь олон уу?
-Манайх 7 хүү, 2 охинтой айл.
-Та бөхийн удамтай юу?
-Бөхийн удам гэж нэг их айхтар онцлох зүйл байдаггүй юм аа.Харин бяр тэнхээ ихтэй хүмүүс байсан гэж ярьцгаадаг. Тэрнээс биш яг барилдаад цол чимэг авсан нь ховор доо.
-Та хэдий үеэс барилдаж эхэлсэн бэ?
-Дунд сургуульд байхдаа нэг их барилдаж байгаагүй ээ. Харин хичээл номондоо гайгуй хүүхэд байсан. Вөх болно гэхээсээ илүү ямар мэргэжилтэй болох вэ гэж л их боддог байж дээ. Тэгтэл бие минь өвдөөд хичээл сургуулиасаа нэг жил завсардсан. Тэр үеэс л бэптгэл хийж эхэлсэн л дээ. Бэлтгэл хийгээд эхэлсэн чинь бие ч сайжирсан, би өөрөө ч бөхөд дурлаж, сонирхоод дунд сургуулиа төгсөөд бөхийн сургуульд орж энэ спорттой холбогдсон юм.
- Дунд сургуулийн биеийн тамирын багш нар нь хүүхдүүдийг бөхийн зам руу хөтөлсөн түүх их олон байдаг. Танай суманд болон танд тийм багш байв уу?
-Манай сум бөх нэг их хөгжөөгүй газар л даа. Дэвжээ, секц дугуйлан, мэргэжлийн багш байдаггүй байлаа. Харин намайг 9-р ангад орох жил шинэ багш ирсэн. Хүмүүс сайн мэддэг юм аа, "том партай" Хурматбек гэж аймгийн арслан цолтой сайхан бөх бий. Нэгүе хотод заал танхимд сайн барилдаж байсан. Тэр хүн бөхийн сургууль төгсөед манай суманд биеийн тамирын багшаар ирсэн юм. Өөрөө барилдцаг, бас бөхийн сургууль дүүргэсэн болохоороо ирэнгүүтээ л секц дугуйлан хичээллүүлж эхэлсэн хэрэг. Хурматбек багшаараа анх бөхийн эрдэм заалгаж, бөхөөр хичээллэх үүд хаалга минь нээгдсэн. Багш маань одоо ч нутагтаа бөх болох сонирхолтой хүүхдүүдийг бэлдэж байгаа.
-Та үеийнхэн дотроо бие бялдраар хэр байв?
-10 жилдээ том биетэйд л ордог байсан. Харин хотод ирээд том том бехчүүдийн дунд орохоор жижигтээ  л орчих юм байна шүү дээ /инээв/.
-Оюутан цагийнхаа дурсамжаас хуваалцвал. Бөхийн сургуулийн оюутнууд ч барилдахыг ёстой "үзүүлж егнө" биз дээ?
-Хотод орж ирэад бөхийн Шонхор дээд сургуульд орж суралцсан. Манай ангид газар газраас ирсэн 50 хүү орж байлаа. Тэд нартайгаа хамт номын дуу сонсож, барилдаж,ноцолдсоор оюуган ахуй цаг минь өнгөрсен. Оюутан болсон жилээ анх цагаан сараар бөхийн ергөөнд залуу бөх гарч барилдаж байлаа. Нэгэнт энэ спортыг сонгоод бэлтгэл хийж эхэлсэн болохоор амжилт гаргахын төлөө л явна шүү дээ, тийм ээ? Хэсэг хугацааны дараагаас бөхөө бага багаар ойлгож, мэдэрч эхлэхээр бүр л амтанд нь орж одоо бол бүх амьдралаа зөвхөн бөхдөө зориулаад л явж байна даа.
-Бэлтгэл хийж эхэлснээсээ хойш хэдий хугацааны дараа бөх болж болох юм байна гэсэн урамшил төрсен бол...?
-Нэгдүгээр курст байхдаа цагаан сарын барилдаанд анх барилдаад О.Одгэрэл заантай таарсан юмдаг. Тухайн үед давна гэсэн ойлголт байгаагүй. Харин уналгүй удах юмсан л гэж хичээсэн. Цагаан сарын барилдаан зурагтаар гардагболохоор удаахан шиг ноцолдож байгаад зурагтаар нэг гарчих юмсан, нутаг орныхон үзнэ гэсэн бодолтой л үзээд байлаа шүү дээ / инээв/. Харин хоёрдугаар курст ороод л бөх болж болмоор санагдаж эхэлсэн дээ Анги дотроо ч бэлтгэл сайн хийдэг, гайгүй барилддагуудын тоонд орж эхэлсэн. Манай ангиас у.а Ө.Даваабаатар, бас аймгийн арслан, заан цолтой бөх нэлээд хэд төрсөн. Тэр үед у.з Ц.Мягмарсүрэн багшийгаа дагаж "Хүч" слорт хороон дээр очиж бэлттэл хийнэ. Тэгсэн нэг удаа "Хүч" дээр барилдаан болоод би у.х М.Батжаргал, у.з Д.Рагчаа хоёрыг дараалаад давчихсан юм. Нэг өдөр улсын цолтой хоёр том бөхийг давж шөвгийн дөревт үлдээд их ч урам зориг орсон доо. Улсын цолтой бөх давчихсан гээд бодохоор сэттэл санаа хүртэл шал өөр болоод, бэлтгэл сургуулиа улам сайн хийж байгаа юм чйнь.
-Нээрээ, та чинь Мягмарсүрэн зааны гарын шавь юм билээ. Хэзээ, хаана ямар учралаар багштайгаа анх танилцаж байв?
-Ховд аймгийн Мөнххайрхан сум манай сум хоёр залгаа нутаг л даа. Мөнххайрхан гэж манай урианхайчуудын шүтаэн болсон сайхан уул бий. Тэр уулын наад талд манай Булган сум, цаад талд нь Менххайрхан сум байдаг юм. Тэр суманд нэг хийд байгуулагдаад бэсрэг наадам хийсэн. Тэнд манай сумаас хоёр бөх очиж барилдсаны нэг нь би. Хотоос Мягмарсүрэн заан, Амартүвшин харцага, Лхагвасүрэн начин гээд Ховдын бөхчүүд бараг бүгд очсон байсан. Тэр барилдаанд гайгүй барилдаж дөрөвт үлдээд Лхагвасүрэн начинд унахад минь Мягмарсүрэн багш намайг дуудаж уулзаад "Чи хотод очиж бөхийн сургуульд ор, би тусалж дэмжье" гэсэн. Тэгээд намар нь хотод ирээд багшийнхаа гэрт том хүүхэд нь юм шиг л амьдардаг болсон. Гэрт нь амьдрахын зэрэгцээ бөх хүн ямар байх ёстой, яаж бэлтгэл сургууль хийдэг, биеэ, амьдралаа яаж авч явдаг гзэд бүх л зүйлийг багшаасаа алхам тутамдаа суралцаж ирсэн дээ.
-Мягаа заан хэр чанга багш вэ?
-Багш чанга шүү. Бэлтгэлийн үеэр цаг барихаас эхлээд нэлээд хариуцпагатай. Зам түгжирлээ, энэ тэр гэсэн шалтаг бол сонсохгүй шүү. Бэлтгэлтэй л гэсэн бол цагтаа л эхэлнэ. Хоцорвол хэн ч бай зохих шийтгэлээ аваад л явна. Ер нь багш чанга байж л тамирчин амжилт гаргадаг юм болов уу гэж анзаардаг юм. Тийм болохоор би өөрөө ч бүх зүйлдээ хариуцлагатай хандахыг хичээдэг.
-Аймгийн цолнуудаа хаана, хэзээ авлаа?
-2007 онд аймагтаа очиж барилдаад үзүүрлэж, аймгийн заан болсон. 2008 онд дахиж очиж түрүүлэад аймгийн арслан болсон. Тэрнээс хойш аливаа барилдааныг таслачихгүй, аль болох боломжоороо барилдаад явах зорилготой. Ер нь аливаад шантралгүй явсан хүн л амжилтанд хүрдэг гэж боддог доо.
- Таны аймгийн заан, арслан болсон нь тодорхой хэмжээний зорилгын үр дүн гэж бодож байна?
-Тийм ээ. Бөхийн цол маань сумын заанаас эхэлсэн. Нэгдүгээр курсээ төгсөөд нэг их том бөх болчихсон юм шиг л бодогдоод аймгийн цол л санаанд багтаад байлаа. Тэгсэн очиж барилдаад хоёрын даваанд уначихсан. Тэр шөнөдөө гарч давхиад сумандаа очоод маргааш нь барилдаад түрүүлж, сумын заан болж байлаа. Дараа жил нь цолоо ахиулж чадаагүй. Ховдын наадамд барилдаад тавын даваанд унасан. Тэгээд 3-р курст байхдаа аймагтаа очиж барилдаад аймгийн цол авсан нь тэр.
-Сумын заан, аймгийн заан, аймгийн арслан цолуудыг авахдаа алинд нь илүү их баярласан бол...?
-Аймагт тав давчихаад л их баярлаж байсан даа. Ямар ч байсан аймгийн цолны босго алхаж байгаа гэдэг утгаараа тэгж их баярласан юм болов уу даа. Тэр баярласан сэттэлээрээ цааш барилдаад л аймгийн заан болж байлаа. Тэгэхэд Говь-Алтайн Багахүү түрүүлж арслан болж байсан юм.
-Аймгийн арслаи болсныхоо дараагаас л улсад барилдаж эхэлсэн YY?
-Тэгсэн. Арслан болсныхоо дараа жил нь дахиж аймагтаа очиж барилдаад үзүүрлэсэн. Тэрнээс хойш улсад 2 жил барилдсан, энэ жил 3 дахь жилээ барилдах гээд л байж байна даа.
-Улсад яаж, яаж барилдлаа?
-Хоёр даваад л гурвын даваанд бүдэрчихээд байгаа. Эхний жил улсын начны аманд очоод, ноднин аймгийн цолтонтойгоо нугалаанд таараад унасан. Улсын наадам гэдэг өөрөө их өер босготой.  Гаднаас харахад болоод л байгаа юм шиг хэрнээ болж өгөхгүй, барилдаан тоггвортой биш болчихдог. Наадам гэж бодож биеэ чангалж зогсож байгаад л уначихна. Тийм болохоор энэ жилээс арай өөр бэлтгэл хийж, биеэ, арга барилаа өөрчилье гэж бодсон. Мягмарсүрэн багш маань "Чи эхлээд өөрийгөө ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол чи сайн барилдахгүй" гэж хэлдэг юм. Тэгээд ч тэр үү сүүлийн үед овоо тайван, биеэ барихгүй, чөлөөтзй барилдаж байгаа.
-Сая "Нутгаа дуурсгана" барилдаанд та болон танай багийнхан их сайхан барилдсан шүү. Хүмүүс ч их дэмжиж байсан?
-Нутгаа дуурсгана барилдааныг 2010 онд  анх болоход манайх Эрдэнэт, Дархантай хамтарч нэг баг болж орсон. Тухайн үед 50:50 хувьтай л барилдсан. Харин энэ жил манай аймгаас 4-5 аймгийн цолтон шинээр төрчихсөн, дангаараа баг бүрдүүлж орлоо. Байр эзлэх, шагнал авахдаа гол биш хамгийн гол нь залуучуудаа энд оролцуулъя, олон хүнтэй барилдуулж, барилдаан үзүүлье гэж дэвжээний удирдлагууд маань, бөхчүүд маань ярилцаад бүрэн бүрэлдэхүүнээрээ орсон нь энэ. Тэр хэрээрээ боломжийн амжилттай, сайхан барилдацгаалаа гэж бодож байгаа. Таван аймагтай барилдсанаас эхний 3 аймагтай гэхэд 2-4 давааны зөрүүгээр ялагдсан. Мэдээж дандаа аймгийн цолтой болон залуучуудаар багаа бүрдүүлсэн болохоор бага зэрэг туршлагагүйтсэн тал ч бий.
-Увс аймгийн багтай ч гэсэн сайн барилдсан шүү?
-Тэгсэн. Хоёр тойрогт нь 3:3-аар тэнцээд сүүлийн тойргуудад 4:2,5:1-ээр ялагдсан л даа. Говь-Алтайтай ч боломжоороо л барилдсан. Ямар ч байсан 5 аймагтай барилдаж, үүргзэ биелүүлсэн. Зооноосоо гарсан, гараагүй гэхээсээ илүү эалуучуудад маань хэрэггэй сайхан барилдаан боллоо гэж үзэж байгаа.
-Бас хэсгийн барилдааны хамгийн олон даваа авсан бөхчүүдийн нэг нь та байлаа?
-Миний хувьд эхний барилдаануудад боломжийн барилдаад сүүлд Говь-Алтайн багтай барилдах өдөр бага зэрэг гэмтлийн улмаас барилдаж чадаагүй.
-"Таван богдын бүргэдүүд" дэвжзз байгуулдсанаар бөхчүүд та нарын хувьд хэр үр өгөөжгэй байна?
-Манай дэвжээ байгуулагдаад хоёр жил болж байна. Улсын харцага О.Бахыт гуайгаас хойш аймгаас маань улсын цолтон төрөөгүй 30 гаруй жил болчихсон байгаа. Бас бөхөөр бариддах сонирхолтой залуус их олон болсон зэргийг нутгийн маань бөхөд сэтгзлтэй бизнесмэнүүд олж харж, тэгзэд Таван богдын бүргэдүүд" дэвжээг байгуулсан. Ингэснээр хүмүүсийн хандлага их өөр болж эхэлж байна. Залуучуудад бэлтгэл хийх боломж нээгдлээ. Энд бэлтгэл хийсэн залуучууд маань аймагтаа очиж барилдаад цол авахар нутагтаа байгаа эалуучуудац ч гэсэн энд ирж дэвжээнд хамрагдах, бэлтгэл хийх урам зориг их нэмсэн гэж бодож байгаа. Цаашдаа дэвжээнээс маань олон сайхан цолтнууд төрөх байх аа.
-Танай дзвжээний удирдлагаар ямр хүмүүс ажилладаг вэ?
-Дэвжээний тэргуүнээр Нурлат гаж хувиараа бизнес эрхэлдэг залуу ажиллаж байгаа. Анх Жангабил, Жолбарс, Хуандак гээд 4-5 залуу сууж байгаад ярилцаад дэвжээ байгуулахаар болсон гэдэг юм. Дасгалжуулагч багшаар К.Канат гэж аймгийн арслан ажилладаг. Бөх сонирхогчид андахгүй байх аа. Нэг үе их сайн барилддаг байсан юм. Айдос арслан, усын арслан бид нар бол бэлттэлийн үеэр өөредийн мэдэх чадах зүйлээсээ залуучууддаа хэлж өгөөд л явцгааж байна даа.
-Бэлтгэлээ хаана, хэзээ хийж байгаа вэ?
-Их засаг их сургуулийн зааланд 1, 3, 5 дахь өдрүүдэд 17 цагаас бэлтгэлээ хийж байгаа. Би бас байнга дэвжээнийхэнтэйгээ бэлтгэл хийгээд байж чаддаггүй юм аа. Багштайгаа ихэвчлэн хийнэ. Багш маань надтай тулж ажиллаж байгаа болохоор өдөр өдрийн хуваарь гаргаад түүнийхээ дагуу ярьж байгаад хаана очиж хийх боломжтой байна, тэнд очоод л хийдэг. Би бас ХЦ-ийн 0165-р ангийн бөх. Тийм болохоор "Хилчин" спорт хороон дээрээ заримдаа очино. Тэгээд багш нараасаа мэдэхгүй чадахгүй зүйлээ асууж зөвлөөд, заалгаад бэлтгэлээ боломжийн хэмжээнд л хийж байгаа даа.
-Хүчний бэлтгэл хэр хийдэг вэ?
-Долоо хоногт 2 л хийдэг дээ. Бусад өдөр нь дэвжээний бэлтгэлээ хийнэ. Ер нь хүчний бэлтгэл арай түлхүү хийчихээр биеийн уян хатан чанар алдагдаад, хатуураад байх шиг санагддаг. Би тийм ч том биетэй бөх биш. Бөхчүүдийн жин масс их болчихсон болохоор барьц сонгоод, золгоод хүн хаяна гэхэд хэцүү. Тийм болохоор биеийнхээ онцлогт тохируулаад хурд, уян хатан талын бэлтгэл түлхүү хийж байна даа.
-Та нэг их жин нэмдэгтүй, нөгөө хүмүүсийн хэлдгээр "яргай" биетэй бөх юмуудаа?
-Миний жин нэг их огцом нэмэгдзэд байдагтүй юм аа. Одоо бараг 6-7 жил бэлтгэл хийлээ. Жилд дээд тал нь 5 кг орчим л нэмэгддэг юм. Гэхдээ нэг үеийг бодвол боломжийн нэмэгдчихсэн байгаа. Анх аймгийн арслан болохдоо 82-83 орчим кг жинтэй л байлаа. Одоо 105 орчцм кг байгаа. Дийлэнх бөхчүүдтэй харьцуулвал "нарийхан" бөхчүүдийн тоонд л орох байх /инээв/. Гэхдээ энэ жин маань биед төвөгтүй, ерөнхийдөө таарчихсан жин. Өндөр 180 см байдаг юм.
-Та ямар мэхийг голлож хийдэг вэ?
-Анх зүүн талдаа мушгиж тонгордог л ганц мэхтэй байлаа. Ямар ч хүнтэй барилдсан мушгиад л тонгорчихно. Тэгсэн хотод ороод ирсэн чинь өнөө мэх маань орохоо больчихсон. Хүмүүс ганц нэг унаад л мэддэг болчихоороо хариулах аргаа олчихдог юм шиг байгаа юм. Харин сүүлийн үед хонгодох мэхийг нэлээд хийж байгаа. Тэгээд болвол давхар хамах, бариа зөрөөн дээр тонгорно.
-Одоо ямар мэхийг хийж сурах гэж "хорхойсч" байна вэ?
-Багш нар янз бүрийн мэх заадаг. Тэр болгоноос сурах нь ч бий, сурахгүй нь ч бий. Анх өмсөх мэхийг хааяа хийдэг байсан. Өмсөөд дор нь дарагдаж унасаар байгаад хийхээ больчихоод байгаа. Уг нь өмсөх мэх хийж чадвал их гоё мэх санагддаг юм. Бас rap ачих мэхийг хийх гэж их оролддог.
-Барилдааны арга барилын хувьд өөрийгөө тодорхойлвол?
-Одоо эргээд бодож байхад би нэг арга барилаар 5-6 жил барилдчихсан юм уу даа гэж санагддаг. Би ямар ч хүнтэй таарсан энэ мэхээ л хийнэ гээд зүтгээд байдаг, тэгсэн нөгөех нь болдоггүй. Болохгүй бопохоор л уначихдаг. Нэг ёсондоо өөрийгөө задалж, өөрийгөө хөгжүүлэхгүй яваад байсан юм болов уу гэж бодогдоод байгаа. Намайг нэгдүгээр курст ирэхэд л багш хэлж байсан. Хүн биеэрээ мэдрээгүй зүйлээ хичнээн яриулаад ойлгодоггүй юм билээ. Харин 5-6 жил барилдаад биеэрээ мэдрээд ирэхзэрээ одоо ойлгож эхэлж байна. Уг нь анх багшийг хэлж байхад нь ойлгоод барилдаанаа өөрчлөөд явсан бол арай өөр барилдах байсан ч юм болов уу гэж бодогддог л юм.
-Шантрах үе байв уу?
-Тийм зүйл гараагүй ээ. Үргэлж багшийнхаа дэргэд байлаа. Бөхийн орчин, бөхийн гэр бүлд байсан минь надад их нөлөөлсөн гэж боддог. Магадгүй би бөхийн биш орчинд байгаад оюутны байр юм уу, бөх биш айлд амьдраад бэлтгэл сургуупь хийх гэж зүтгэсэн бол шантараад буцчих байсан ч юм билүү. Орчин нөхцөл нь бүрдээгүйгээс болоод бөхөе орхичихсон залуус зөндөө л байдаг шүү дээ. Хоёрдугаарт би өмнөө зорилго тавьж зүтгэсэн. Зорилготой хүн шантрах эрхгүй байдаг байх аа. Бага сага гэмтэл бэртэлээс болж бэлтгэл завсардах үе байсаан.
-Бөхөд бүхнээ зориулж яваа залуусын маань хувьд ар гэр, амьдралаа аваад явах нехцөл боломж нь хэр байгаа вэ?
-Ажил төрөл хийхгүйгээр хот газар амьдрана гэдэг амаргүй л дээ. Хотын амьдралын өдөр тутмын зарлага ямар билээ. Би сургуулиа төгстөлеө багшийндаа амьдарсан. Төгссөнийхөө дараа эхнэртэй ч болсон. Тэгээд яаж тусдаа гарах вэ, амьдралаа яаж авч явах вэ гээд л. Эхнэртэй болсноо багшдаа ч хэлж чадалгуй нуугаад яваад байдаг. Тэгж яваад нэг л едөр багшдаа хэлээд тусдаа гарсан даа. Тамирчин хүнийг хамгийн гол нь гэр бүлийнх нь хүн ойлгож дэмжиж байж амжилт гаргадаг юм болов уу гзж боддог. Бид чинь бэлтгэл, бэлтгэл гээд өдөржин л явчихна. Ар гэрийн асуудлаа орхигдуулах үе гарна. Би чинь зан чанарын хувьд нэлээд тайван талдаа хүн. Болно доо л гээд явж байдаг юм. Энэ зангаасаа болоод зарим талаар шүүмжлүүлэх үө гарна аа. Гэхдээ боломжоороо л болгоод, зохицуулаад явахыг хичзэдэг. Манай гэр бүлийн хүн намайг их ойлгож дэмждэг. Бас хөдөөнөөс аав ээж, ах дүүс минь хоол, махыг минь таслахгүй зөөчихнө. Өнөөдөр мах худалдаж идэхгүй байна гэдэг маань өөрөө их том асуудал болчихоод байна шүү дээ, тийм ээ?
-Тийм шүү. Гэргий тань ямар мэргэжилтэй, аль нутгийн бүсгүй вэ?
-Манай хүн Баян-Өлгийн Буянт сумын хүн. МУИС-ийн сэтгүүлчийн анги төгссөн. Одоо дахиад сурч байгаа. Оюутны ширээнээсээ гараагүй л яваа.
-Би түрүүн таниас хамгийн их баярласан барилдаан гэж асуусан. Тэгвэл одоо хамгийн их харамсал дагуулсан барилдааныг тань сонирхмоор байна?
-Харамссан барилдаан байна аа, байна. Тэрэн дотроос би аймагт түрүүлчихээд дараа жил хурц арслан болчих юмсан гэж аймагтаа дахиж очиж барилдсан юм. Тэгээд Цэнгэл сумын заан залуутай түрүү булаалдахаар үлдлээ. Тэгэхэд би хурц арслан болчихлоо л гээд бодсон. Тэр их том алдаа болсон.
-Түрүүлэх нь тодорхой гээд бүр тайвширчихсан уу?
-Тухайн үедээ сэтгэл санаа тэгширээгүй байсан юм уу, гараад    барилдаандаа анхааралгүй давах гээд л яарчихсан. Хонгодож хөөж яваад наана нь сунаад, тэгээд би давсан, би давсан гээд л бөөн маргаан болсон л доо. Тэр үнэхээр хариуцлагагүй барилдаан шүү.
-Тийм байна. Уг нь хурц арслан болчихсон бол...?
-Харин тийм ээ. Гэхдээ би аймагт 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн амжилтаараа арслангууд дотроо эрэмбэ нэлээд дээгүүр байгаа. Ингэж амжилтаар эрэмбэлсэнийг зөв гэж боддог. Эрэмбэ нь наадмаар ч тэр бөхийн өргөөний барилдаанд ч тэр их нөлөөлж байгаа юм шиг санагддаг.
-Энэ жил та ямар түвшинд барилдсан гэж дүгнэж байгаа вэ, өөрийгөө?
-Миний хувьд аймаг цэргийнхний барилдаанд эрэмбэ дээгүүр учраас ам авч барилдах боломж гарч ирсэн. Өөрсдийнхөө барилдаанд сайн барилдана гэдэг тухайн жилийн өнгө чансааг тодорхойлдог гэж боддог. Тиймээс өнөө жил би өөрийгөө сайн барилдсан гэж дүгнэж байгаа. Хоёр удаа дөрөвт, гурван удаа наймд үлдсэн. Улс, аймгийн цолтнууд ордог томоохон барилдаануудад ч гэсэн ерөнхийдөө дөрвеөс дээш давж л барилдсан байна лээ. Өмнөх жилүүдийн барилдаантайгаа харьцуулвал гайгүй амжилт л даа.
-Одоо таны өмнө улсын цолны босго байна. Тэрийг давах чин хүсэл эрмэлзлэл таны ойрын зорилго байгаа байх?
-Мэдээж    бөхөөр хичээллэсэн хүн болгон улсын цолонд хүрчих юмсан, цолоо ахиулах юмсан, том цолонд хүрэх юмсан гээд л бэлтгэл хийдэг шүү дээ.Улсын цол гэдэг маань өөрөө зүгээр ч нэг авчихдаггүй, том босго, том шалгуур байдаг гэж боддог. Заалны барилдаанд сайн барилдлаа гээд цол авчихдаг асуудал биш шүү дээ. Улсын наадам бол анх барилдаж байгаа хүн сүрдмээр, цаанаа л нэг цог золбоотой, хийморьтой шүү. Ер нь бүх юм тэгширч байж л цол авдаг болов уу. Миний хувьд мөн л бусдын адил улсын цолны босгоор алхчих юмсан гээд л хичээгээд бэлтгэл сургуулиа хийж яваа. Бөх хүн амжилт гаргана гэдэг зөвхөн хувь хүний асуудал биш. Цаана нь нутаг бүл, хамт олон гээд олон хүний итгэл байгаа. Ялангуяа нутаг орныхоо нэрийг гаргана гэдэг бол маш өндөр үүрэг хариуцлага байдаг. Улсын цол өөрөө том шалгууртай болохоор цаг нь болохоор л авах байх.
-Энэ дашрамд хүмүүст мэндчилгээ дэвшүүлэх боломжтой?
-Юуны өмнө төрүүлж өсгөсөн аав ээж хоёртоо, ах дүү нартаа, у.з Ц.Мягмарсүрэн багшдаа баярлаж явдгаа хэлье. Дотроо байнга баярлаж, талархаж явдаг хэрнээ яг ам нээгээд баярлаж явдаг шүү гээд хэлээд байдаггүй юм байна. Багшийнхаа итгэл найдвар, заасан зөвлөсөн бүхнийг биелэхийн төлөө л зүтгэнэ дээ. Бас Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн хамт олондоо, нутаг усныхандаа, найз нөхөддөө, ХЦ-ийн 065-р ангийн хамт олондоо бүгдэд нь баярлаж талархаж явдгаа уламжилъя.
-Та бол улсын цолны тааварт нэрлэгддэг сайн арслангуудын нэг. Дараа улсын цолтойгоор    манай  уншигчидтай дахин уулзахын ерөөл дэвшүүлье.
-Баярлалаа. Тэр ерөөл бат сайхан оршиг ээ.
Эх сурвалж: http://www.sonin.mn/


 
back to top