1-р сарын 31-нд Монголын багш нарын 47 дахь баярын өдрийг угтсан арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээг аймгийн Боловсрол, соёлын газар, Монголын ахмад багш нарын холбооны Баян-Өлгий аймаг дахь зөвлөл хамтран зохион байгуулсан юм. Хүлээн авалтын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Аймгийн Засаг дарга Х.Дармен, ЗДТГ-ын дарга Т.Манкей, аймгийн Боловсрол, соёлын газрын дарга К.Имаммагзам болон алтан үеийн 100 гаруй ахмад багш нар оролцлоо. Уг арга хэмжээний үеэр багш нарыг шагнаж, өргөмжлөл гардууллаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх: