ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ДУНД САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Сүүлийн жилүүдэд Баян-Өлгийчүүдийн спортын амжилт гаргах нь буурч байгаа учраас Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, тус аймгийн Оюутны холбоотой хамтран оюутан, залуусыг спортоор хичээллэхийг уриалж Улаанбаатар хотод их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, залуучуудын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан байна. Багийн спорт тэр дотроо сагсан бөмбөгийн төрлөөр улсын хэмжээнд доогуур үзүүлэлттэй байдаг тус аймгийн хувьд цаашид суралцах шаардлагатай спорт бөгөөд энэ нь багийн спортын амжилтыг ахиулахад чухал ач холбогдолтой юм.
Тус тэмцээнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн А.Бакей оролцож оюутнуудад спортын болон сурлагын өндөр амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Уг тэмцээнд Баян-Өлгий аймгийн оюутнууд сум болон тухайн суралцаж буй сургуулийнхаа нэрийн өмнөөс баг болж оролцсоноос гадна Ховд аймгийн Жаргалант сум, Налайх дүүргүүдээс тус тус багууд оролцож тоглосон болно. Нийт 40 баг оролцож тоглосноос тэмцээний эхний байранд шалгарсан багуудын талаарх мэдээллийг доорх байдлаар харууллаа.   
Эрэгтэй
          1 дүгээр байр Налайх
          2 дугаар байр Батлан хамгаалах их сургууль
          3 дугаар байр Монгол улсын боловсролын их сургууль
Эмэгтэй
          1 дүгээр байр Налайх
          2 дугаар байр Монгол улсын боловсролын их сургууль
          3 дугаар байр Толбо сум зэрэг багууд амжилттай оролцож, эхний 3 байрыг эзэлж, 1-р байр, Цом, алтан медаль, Өргөмжлөл, 150.000 төг2-р байр, Мөнгөн медаль, Өргөмжлөл, 100.000 төг3-р байр, Хүрэл медаль, Өргөмжлөл, 50.000 төгрөгөөр тус тус шагнууллаа.  
Энэхүү спортын арга хэмжээг энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж, спортын төрөл зүйлүүдийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулагчид онцолж байна.  




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top