Баян-Өлгий аймгийн наадам есдүгээр сарын 7-8 өдрүүдэд болно

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хурал 08 сарын 19 –нд хуралдлаа.
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийгдэж буй ажлуудын явц, өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн тулгамдсан асуудлууд хэлэлцэгдсэн юм.
Баян-Өлгийн аймгийн таван суманд малын шүлхий өвчин гарсны улмаас хөл хорио тогтоож аймгийн наадмаа хойшлуулаад байсан билээ. Тэгвэл өчигдрийн Зөвлөлийн хурлаас Ардын хувьсгалын 92 жилийн ой , Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Баян-Өлгийаймаг байгуулагдсаны 73 жилийн ойн баяр наадмыг 9 дүгээр сарын 7-8 –ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. 
Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаас Улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг аймгийн Онцгой комиссын хуралд оруулж, Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг аймгийн ИТХ-д өргөн барих нь зөв гэж үзлээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top