Баян-Өлгий аймгийн наадамд Б.Серик түрүүлж аймгийн арслан боллоо

 














Баян-Өлгий аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тус аймгийн Улаанхус сумын харъяат, аймгийн заан Хүчит 256 бөх эр бяр авхаалж самбаагаа сорин барилдсанаас Улаанхус сумын харьяат өнгөрсөн жилийн үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга, сумо бөхийн дэлхийн аварга, жүдо барилдааны өсвөр үеийн улсын аварга аймгийн заан Б.Серик найм даван түрүүлж аймгийн арслан цолонд хүрлээ. Цэнгэл сумын харъяат, аймгийн начин М.Аманбек долоо даван үзүүрлэж, аймгийн заан цол хүртлээ. 

(Хийморь) Харин 2011 оны Өлгийн наадмын түрүү бөх М.Еркебулан их шөвөгт шалгарч чимэг нэмсэн бол, 2012-2013 оны улирлалд сумын заануудын барилдаанд хоёр удаа түрүүлсэн Булган сумын харьяат Баянжаргалын Төмөрбаатар зургаа даван аймгийн харцага цолонд хүрэв.


Цэнгэл сумын харьяат Улагпаний Береке, Ногооннуур сумын харьяат Дөрветханы Бейбит, Дэлүүн сумын харьяат Телекийн Ерболат, Баяннуур сумын харьяат Өнөрханы Жанболат нар нутгийн наадамдаа тав даван шөвгөрч аймгийн начин цолны босго алхлаа. Энэ жилийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын түрүү бөх М.Өзгерис, нэрт арслан Хажымуханы хүү Шонхор дээд сургуулийн төгсөгч Ыхылас нар энэ удаа начны даваанд гараад унаж дараагийн наадмыг хүлээх болжээ. Харин дээгүүр цолонд хүрнэ хэмээгдэж байсан Нурланы Мустафа тавын даваанд үзүүр бөхтэй тунаж унав.

Тавын даваа

1. Ш.Мурат а.а - Д.Бейбит с.з
2. Б.Баатарцол а.а - Б.Төмөрбаатар с.з
3. Х.Айдос а.а - У.Береке с.з
4. М.Еркебулан а.а - М.Өзгэрис с.з
5.Б.Серик а.з - Х.Ыхлас с.з
6. Б.Бегжан а.х - О.Жанболат с.з
7. С.Бат-Үүл а.н - Т.Эрболат с.з
8. М.Аманбек а.н - Н.Мустафа а.н тунав

Зургаагийн даваа

1. М.Еркебулан а.а - Т.Эрболат с.з
2. Б.Серик а.з - Д.Бейбит с.з
3. М.Аманбек а.н - О.Жанболат с.з
4. Б.Төмөрбаатар с.з - У.Береке с.з тунав


Долоогийн даваа     

1. М.Еребулан а.а – М.Аманбек а.н
2. Б.Серик а.з– Б.Төмөрбаатар с.з тунав

Наймын даваа

1.      Б.Серик а.з– М.Аманбек а.н

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top