“Бүргэдийн баяр-2013” боллоо

Казахын ард түмний дунд эртнээс уламжилж ирсэн бүргэдээр ан хийх арга ухааныг өвлүүлэн сурталчлан, хөгжүүлж дэлгэрүүлэх, "Бүргэдийн баяр"-аар дамжуулан аялал жуулчлалын шинэ брэндийг бий болгон хөгжүүлэх зорилгоор Монголын бүргэдийн холбоо Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран "Бүргэдийн баяр 2013" наадмыг "Чингисийн хүрээ" аялал жуулчлалын цогцолбор баазад өчигдөр зохион байгуулсан юм. Улсын хэмжээнд зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа “Бүргэдийн баяр”-т энэ жил Баян-Өлгий аймгийн алс холын сумдаас 20 бүргэдчин ирж оролцлоо.
Баярын арга хэмжээг шонхор шувуугаар эхлүүлж, мөн үеэр монгол болон казах үндэстний гар урлалын худалдаа дэлгэсэн байв. Мөн хамгийн сайхан үндэсний хувцастай бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчинг шалгаруулж, хаан бүргэдийг тодрууллаа. Энэ жилийн Бүргэдийн баярт оролцсон бүргэдчидээс хамгийн ахмад нь 72 настай Баян-Өлгий аймгийн Сагсай сумын аварга малчин Эмен гуай байсан бол залуу нь 20 настай байв. Энэхүү баярт оролцохоор Монголын баруун хязгаар болох Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас ирсэн Хумархан овогтой Сьезбекийн сэтгэгдлийг сонслоо.

Би Улаанбаатарт болдог Бүргэдийн баярт анх удаа ирж оролцож байна. 

Манай аав бүргэдээр олон жил ан хийсэн Хумархан гэж сайн бүргэдчин хүн бий. Бүргэдчний мэргэжлийг аваасаа сурч, өвлөж авсан гэхэд болно. Аав минь 2007 онд Баян-Өлгий аймагт болсон “Бүргэдийн баяр”-т түрүүлж байв.

-Таны бүргэд хэдэн настай вэ, хэр анч бүргэд вэ?

-Миний бүргэд гурван настай. Ер нь тааралдсан туулай, үнэгийг алдахгүй. Их сайн анч бүргэд. 

Т.Жанерке

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top