“Домборын эгшиг-2013” урлагийн авьяастан шалгаруулах удирдамж

Зорилго: Баян-Өлгий аймгийн уугуул иргэд, оюутан залуучуудын урлагийн авьяасыг хөгжүүлэх, сонгон шалгаруулах, шалгарсан авьяастнуудыг Соёлын төв өргөөнд болох “Наурыз- 2013” нэгдсэн тоглолтонд оролцуулах.

Бүртгэл: 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл
Шалгаруулалт: 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдөр
Хаана: ШУТИС-ийн урлагийн танхимд
Сонгон шалгаруулах чиглэл:
1. Домбор, сыбызгы, хобыз, морин хуурын эгшиг (ганцаарчилсан ба хосолсон тоглолт)
2. Гоцлол дуу (Домбор болон бусад хөгжмийн хамт)
3. Айтыс (5:5 минутаар мэтгэлцэх)
4. Хөөмий, Икэл, Магтаал зэрэг ардын язгуур урлаг
5. Казах, монгол ардын бүжиг
Жич: Нас харгалзахгүй, оролцогчид үндэсний, тайзны хувцастай байна
Дээрх 4 номинаци тус бүрээс:
1. Хөгжим (алт, мөнгө, хүрэл медаль; мөнгөн шагнал, дурсгалын зүйл дагалдана)
2. Дуу (алт, мөнгө, хүрэл медаль; мөнгөн шагнал, дурсгалын зүйл дагалдана)
3. Ардын язгуур урлаг (алт, мөнгө, хүрэл медаль; мөнгөн шагнал, дурсгалын зүйл дагалдана)
4. Бүжиг (алт, мөнгө, хүрэл медаль; мөнгөн шагнал, дурсгалын зүйл дагалдана)
Жич: Тусгай байр 4 хүн (Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл дагалдана)
Зохион байгуулагч:
Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл
Холбоо барих утас: 99127338, 99087507, 99073144

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top