Иргэний баримтын архиваар үйлчлүүлэх шаардлага танд гарвал дараахь мэдээлэлд анхаарлаа хандуулна уу!

Иргэний баримтын архив 
Иргэний баримтын архиваар үйлчлүүлэх шаардлага танд гарвал дараахь мэдээлэлд анхаарлаа хандуулна уу!
Монгол Улсын Иргэний бүртгэлийн хуулийн 12.1-д зааснаар шинээр төрсөн хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ авна.

Төрсний гэрчилгээ нь Монгол Улсын иргэнийг нотлон гэрчлэх, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад шийдвэрлэх ач холбогдолтой иргэний бүртгэлийн анхдагч баримт бичиг болно.
1.Төрсний гэрчилгээний лавлагаа авахад та ямар мэдээллийг мэдэж байх ёстой вэ?

-тухайн иргэний овог нэр, регистрийн дугаар
-төрсний гэрчилгээ / хаяж гээгдүүлсэн бол төрсний гэрчилгээний дугаар /
-төрсөн газар / таныг төрөх үед эцэг эхийн тань амьдарч байсан газрыг засаг захиргааны нэгжийн нэрээр мэдэх /
-төрүүлсэн эхийн овог, нэр / төрүүлсэн эхийн овог нэр хэзээч өөрчлөгддөггүй /
-хэрэв та үрчлэгдсэн бол хэзээ, эсвэл хэдэн настай үедээ хаана /хаанаас хаашаа/, хэнээс хэнд үрчлэгдэж байсан болон үрчилж авсан эцэг, эхийн овог нэр
-хэрэв та овог, нэр солигдож байсан бол хэзээ, хаана /эцэг тогтоосон болон овог, нэр солигдсон тухай гэрчилгээтэй эсэх/
-хэрэв эцэг, эхийн хэн нэгний баримт бичигт бүртгэлтэй байдаг бол түүнээс мэдээлэл авах
-4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхээс төрсөн бол олон хүүхэдтэй эхийн дэвтэр ээжүүдэд байдаг тул түүнээс тодорхой мэдээлэл авах боломжтой
2.Үрчлэлтийн бүртгэлийн, эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн, овог, эцгийн нэр, нэр өөрчсний бүртгэлийн лавлагаа авах бол:-төрсний гэрчилгээ
-иргэний үнэмлэх
-анх ямар овог нэртэй байсан тухай мэдэх
-хэзээ хаана, хэдэн настайдаа үрчлэгдсэн, эцгээр овоглосон эсвэл овог ,нэр сольсон тухай мэдэх / үрчлэлтийн, эцэг тогтоолтын, овог нэр өөрчилсний гэрчилгээ байгаа эсэх /
3.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авах бол:
-гэрлэгсдийн иргэний үнэмлэх / овог нэр, регистрийн дугаар /
-гэрлэлт бүртгүүлсэн он, сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
-хэзээ , хаана гэрлэлтээ бүртгүүлсэн нь тодорхойгүй бол гэрлэлт батлуулснаас хойш төрсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ авч ирэх
4.Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа авах бол:
-гэрлэлт цуцлуулагсдын иргэний үнэмлэх / овог нэр, регистрийн дугаар /
-гэрлэлт цуцлалтыг бүртгуулсэн он, сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
-шаардлагатай тохиолдолд гэрлэлтийн баталгааны дугаар, хэзээ хаана батлуулсан мэдээлэл эсвэл шүүхийн шийдвэрийн хуулбар
5.Нас барсны бүртгэлийн лавлагаа авах бол:
-нас барагчийн иргэний үнэмлэх / овог нэр, регистрийн дугаар /
-нас барсныг бүртгүүлсэн он,сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
-1988 оны 5 дугаар сараас өмнө нас барсан хүний хувьд овог, нэр, нас, хэзээ, хаана нас барсан тухай мэдээллийг үнэн зөв мэдэх
-нас барсны гэрчилгээ болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэр нь байгаа бол авч ирэх
6.Иргэний үнэмлэх авч байгаагүй лавлагаа авах бол:
Иргэний үнэмлэх авах 16 наснаас хойш нэг жилээс дээш хугацаа өнгөрсөн бол энэхүү лавлагааг авна. Иргэний паспорт / хуучин улаан / авч байсан иргэнд уг лавлагааг олгохгүй.
-лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
-эцэг, эхийн иргэний үнэмлэх
-байнга оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /одоо үеийн зурагтай/
- сургуульд суралцдаг бол сургуулийн захиргааны зурагтай тодорхойлолт
7.Сэтгэл мэдрэлийн өвчний улмаас иргэний үнэмлэх паспорт/ авч байгаагүй бол:
-лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
-эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх/ паспорт /
-байнга оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт / одоо үеийн зурагтай /
-мэрэгжпийн эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, өвчний түүхийн карт
-халамжийн дэвтэр / группын дэвтэр /
-ЭМД-ийн дэвтэр
-цээж зураг 1 % / одоо үеийн байдлаар /
8.Хорих ял эдэлж байсны улмаас иргэний үнэмлэх / паспорт / авч байгаагүй бол:
-лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
-ял эдэлж, хорих газраас суллагдсан тухай зам явах эсвэл ЦЕГ-ын архивын лавлагаа болон холбогдох бусад баримт бичиг
-оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
-цээж зураг 1% / одоо үеийн байдлаар/
-гэр бүлийн гишүүдийн холбогдох баримт бичиг
9.Гадаадад олон жилээр амьдарч байгаад иргэний үнэмлэх / паспорт / авч байгаагүй бол:
-лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
-гадаад паспорт болон түүнийг орлох баримт бичиг / хил нэвтрэн орж ирсэнийг нотлох/
-оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
-цээж зураг 1% одоо үеийн байдлаар
10.Цэргийн байгууллагад ажиллаж офицерын болон улирсан албан хаагчийн / хувийн/ үнэмлэхтэй байгаад иргэний үнэмлэх / паспорт / авч байгаагүй бол:-1951 оноос хойш төрсөн бол төрсний гэрчилгээ
-офицерын болон улирсан албан хаагчийн үнэмлэх
-тухайн албан тушаалд томилогдсон болон халагдсан тухай байгууллагын тодорхойлолт / тушаал шийдвэр түүнтэй адилтгах баримт бичиг /
-оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт -цээжзураг1% одоо үеийн байдлаар
11.3өрчилтэй иргэний үнэмлэх /паспорт/-ийн зураг тулгаж, баталгаажуулахад доорхи баримтыг бүрдүүлэх :-төрсний гэрчилгээ
-иргэний үнэмлэх дахин авах өргөдөл анкет
-3* 4 хэмжээнийн цээж зураг 2%
-аймаг орон нутгаас шилжин ирсэн тохиолдолд шилжүүлгийн маягт
-шаардлагатай бол нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр цэргийн болон бусад гишүүнчлэлийн батлах, хувийн хэрэг, сургууль төгсөх үеийн монтажны зураг зэрэг тамга тэмдэг, зураг бүхий бусад баримт бичиг
-иргэн өөрийн биеэр ирэх
12.1-р маягтын лавлагаа:
Цагаатгалын нөхөн олговорын асуудал, гадаад улсын харьяат болох эсвэл гадаадад байнга оршин суух эрх авах хүсэлт гаргаж буй 1951 оноос өмнө төрсөн иргэн болон 1988 оны байдлаар эмэгтэй хүн хэдэн хүүхэд төрүүлсэн хэмээн бүртгүүлсэнийг 1-р маягтын лавлагаагаар олгодог бөгөөд лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх байх шаардлагатай.
13.Төрөл садны лавлагаа :
-лавлагаа гаргуулах хүмүүсийн төрөл садныг нотлох төрсний гэрчилгээ
-иргэний үнэмлэх, регистрийн дугаар
-бусад холбогдох мэдээлэл
14. Гэрлэсэн эсэх лавлагаа авах бол:
-гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх
-урд нь гэрлэж байсан бол гэрлэлт цуцлуулсны гэрчилгээ, бэлэвсэн бол эхнэр нөхрийн нас барсан тухай гэрчилгээ , сураггүй алга болсон бол холбогдох шүүхийн шийдвэр
-хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ
Гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлэх иргэнд холбогдох лавлагааг албан бичгээр олгоно.
Гэрлэсэн эсэх лавлагааг зөвхөн гэрлэгсдэд нэг удаа олгоно. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 6 сарын дараа олгож болно.
15.Төрсний бүртгэлд бүртгэлгүй лавлагаа авах бол:
Хуульд заасан хугацаанд хүүхдийнхээ төрснийг улсын бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ авч байгаагүй бол төрснийг нөхөн бүртгүүлэхийн тулд уг лавлагааг авна. Бүрдүүлэх баримт:
-төрөх газраас олгосон төрсний тухай эрүүл мэндийн дэвтэр, үрэгдүүлсэн бол хүүхэд төрсөн эмнэлгийн дүн бүртгэлийн лавлагаа буюу 50-р маягт
-эцэг, эхийн иргэний үнэмлэх
-оршин суугаа хорооны өрхийн бүртгэлд хүүхэд ямар овог, нэр, регистрийн дугаар, баримт бичгээр бүртгэгдсэн талаарх хорооны Засаг даргын тодорхойлолт
-эрүүл мэндийн даатгалын дэвтэр
-эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт
-вакцинд хамрагдсан тухай эрүүл мэндийн дэвтэр
-сургуульд суралцдаг бол сургуулийн захиргааны зурагтай тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг
16.Гадаадад төрж, Монгол улсын төрсний бүртгэлд бүртгэгдээгүй бол :
-хүүхдийн төрснийг нотлох төрсөн тухай эмнэлгийн баримт бичиг.орчуулгын товчоогоор монгол хэл дээр орчуулагдсан байх
-тухайн улсын хил нэвтрэн гарч МУ-ын хилээр орж ирсэн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг
-эцэг эхийн оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
-эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт
Эцэг эхийн хэн нэг нь гадаадын иргэн бол хоёр өөр улсын иргэдийн дундаас төрсөн хүүхдийн төрснийг бүртгүүлэх асуудлаар МУ-ын төрсний бүртгэлд бүртгэгдээгүй лавлагааг олгохын тулд эцэг эхийг заавал байлцуулах бөгөөд шаардлагатай бол иргэншлийн асуудлыг шийдвэрлэсний дараа холбогдох лавлагааг олгоно.
Хүүхэд өөр улсын иргэншил авч, тухайн улсын гадаад паспортоор МУ-ын хилээр нэвтрэн орж ирсэн бол МУ-ын Үндсэн хууль, Харьяатын тухай хууллийн холбогдох заалтуудын дагуу 16 нас хүрсний дараа МУ-ын иргэний бүртгэлд бүргэгдэн регистрийн дугаар авах асуудал шийдвэрлэгдэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын иргэн болсон иргэнд Монгол улсын төрсний гэрчилгээг нөхөн бичиж олгохгүй бөгөөд үндэслэх баримт нь тухайн зарлиг болно.
17.Регистрийн дугаартай холбогдолтой лавлагааг олгоход :

-лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх
-төрсний гэрчилгээ

18.Oршин суугаа хаягийн болон гадаад паспортын лавлагааг төрийн болон төрийн бус байгууллагад зөвхөн албан бичгээр олгооно.Иргэний баримтын архивын лавлагаа нь тухайн хүний аль нэг баримт бичгийг орлохгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдснийг нотлон гэрчлэх эх нотлох баримт болно.

Иргэний бүртгэл нь хувь хүний холбогдолтой баримт бичиг учраас архивын лавлагааг зөвхөн эзэнд нь эсвэл төрсөн эцэг, эх, овог нэгтэй ах, эгч , дүү, баталгаатай гэр бүлийн гишүүнд болон итгэмжлэгдсэн хүнд олгоно.
Хэн болох нь тодорхойгүй , өөрийгөө нотлох баримт бичиггүй хүнд лавлагаа олгохгүй.

Лавлагаа нь 45 хоногийн хугацаанд хүчинтэй тул иргэн та харьяа сум, дүүргийнхээ иргэний бүртгэлийн тасагт хандан иргэний баримтын архивын лавлагаагаар төрсний гэрчилгээ бичүүлэн хадгалах шаардлагатайг анхаарна уу.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top